CodePen - Scroll Timeline (jQuery)
asd

1993

Монгол улсад хамгийн анх Шивээ овоогийн нүүрсний уурхайд Cat D8N бульдозерийг ашиглаж эхлэв.

1996

Дэлхийн хамгийн том уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч алдарт Caterpillar компанийн Cat брэндийг Монгол улсад төлөөлөх албан ёсны анхны дилер болж Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК байгуулагдав.

1998

Монголын зах зээлд хамгийн анхны Cat769D өөрөө буулгагчийг нийлүүлэв.

2002

Дэлхийн хамгийн шилдэг дугуй үйлдвэрлэгч Michelin брэндийн Монгол дахь албан ёсны дилер болов.

2003

Монголд анх удаагаа үндсэн ордыг ашиглах тоног төхөөрөмжийг Бороогийн алтны уурхайд нийлүүлэв.

2004

Cat Rental Store буюу тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг нээж, хийн технологийн Sullair болон барилгын тоног төхөөрөмжийн Multi Quip брэндийг Монголын зах зээлд амжилттай танилцуулав.

2005

Монгол орны шилдэг бүтээн байгуулалт болох Оюу Толгойн төслийн анхны иж бүрэн техникийн паркийг Ivanhoe Mines компанид цогцоор нь нийлүүлж, төслийн суурь тавигдав.

2006

Caterpillar-ийн Евроази бүс нутаг дахь “Шилдэг Дилер” шагналыг анх удаа авав.

2007

Хятадын уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч SEM (Shandong Equipment Machinery) брэндийн Монгол дахь албан ёсны дилер болов.

2008

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгойн төсөлд тулгуурлан шинэ салбараа нээв.

Caterpillar-ийн Евроази бүс нутаг дахь “Шилдэг Дилер”-ээр 3 дахь удаагаа шалгарав.

2009

Монголын зах зээлд анх удаагаа 140 тонны даацтай Cat785C загварын уул уурхайн хүнд даацын өөрөө буулгагчийг нийлүүлэв.

Caterpillar-ийн Евроази бүс нутаг дахь “Шилдэг Дилер”-ээр 4 дэх удаагаа шалгарав.

2010

Евроази бүс нутагт анх удаагаа Cat793D загварын 240 тоннын даацтай өөрөө буулгагчийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худгийн коксжих нүүрсний уурхайд нийлүүлэв.

Дэлхийд 10 хүрэхгүй байдаг Caterpillar-ийн стандартын шаардлага хангасан, Монголын хамгийн том S.O.S Services буюу тосны дээж авах орчин үеийн химийн лабораторыг байгуулав.

Caterpillar-ийн Евроази бүс нутаг дахь “Шилдэг Дилер”-ээр 5 дахь удаагаа шалгарав.

2011

Нэг удаагийн ачилтаар 35 тонн ачих хүчин чадалтай, 195 тонн жинтэй, Cat994H загварын уул уурхайн хүчирхэг дугуйт ачигчийг Евроазийн бүс нутагт анх удаагаа Монгол улсад нийлүүлэв.

Уул уурхайн тоног төхөөрөмжийн их засвар хийх Агрегат засварын төвийг нээв.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд сэлбэг, засвар үйлчилгээний шинэ салбар нээв.

Үйл ажиллагааны бохирдол, хяналтын шинэ системийг нэвтрүүлж, Cat-ийн 3 одны болзлыг хангав.

2012

Дэлхийд алдартай уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Bucyrus-ийг Монголын зах зээлд нийлүүлж эхлэв.

Алсын зайнаас уул уурхайн машинуудыг хянах Cat Minestar системийг Оюу Толгой төслийн машинуудад суурилуулж эхлэв. Ингэснээр Оюу Толгой төсөл аюулгүй байдлаа огцом сайжруулж, зардлаа эрс бууруулав.

Caterpillar-ийн Евроази бүс нутаг дахь “Шилдэг Дилер”-ээр 7 дахь удаагаа шалгарав.

SEM брэндийн Евроази бүс нутгийн шилдэг борлуулагчаар анх удаа шалгарав.

2014

Монголын хамгийн том 5,000м2 талбайтай, Caterpillar-ийн 5 одны стандарт хангасан, олон улсын жишиг уул уурхайн сэлбэгийн агуулах болох “Говийн Бүсийн Сэлбэг Түгээх Төв”-ийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нээв.

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Даргийн нэрэмжит “Ace Award” буюу “Шилдэг Компани” шагналыг хүртэв.

Caterpillar-ийн Евроази бүс нутаг дахь “Шилдэг Дилер”-ээр 9 дэх удаагаа шалгарав.

2015

S.O.S Services шингэний шинжилгээний лаборатор нь MNS ISO/IEC 17025:2007 шаардлагыг хангаж, Монгол улсын стандартчлал хэмжилзүйн үндэсний төвөөр шалгагдан итгэмжлэгдсэн лаборатори болов.

2016

Монгол улсад Cat994H хамгийн том дугуйт ачигчийг нийлүүлэв.

2018

Хүчин чадлыг нь 3 дахин нэмэгдүүлж Агрегат үйлдвэрлэлийн төвийг өргөжүүлэв.

2019

Монгол улсын хамгийн сүүлийн үеийн компьютержсэн, бүрэн автоматжсан метал хийц боловсруулах төвийг шинээр ашиглалтанд оруулав. Ингэснээр төрөл бүрийн брэндийн бүх төрлийн хөдөлгүүр эд ангиудыг сэргээн засварлах боломжтой болсон ба анх удаагаа робот ашиглаж эхлэв.