Барилгын технологи

Бид Зам, барилгын ажил гүйцэтгэгч нарт хамгийн найдвартай, бат бөх, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологиуд болох:
  • Машин удирдлагын системийн цогц шийдлүүд
  • Байршил тогтоох систем буюу хэмжилтийн багаж
  • Замын ажлын төлөвлөлтийн програм хангамж
  • Жин хэмжүүрийн систем зэрэг олон төрлийн цогц шийдлүүдийг санал болгож байна
Бид дээрх системүүдийг нийлүүлээд зогсохгүй салбарынханд нэн хэрэгцээтэй, ажил хялбаршуулах, зардал бууруулах, хугацаа хэмнэх, чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, ажлын талбарт тохиромжтой технологийн шийдлийн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж ажилладаг. Бидний санал болгож буй шалгарсан технологууд Монгол орны нөхцөлд ажлын бүтээмжийг 50-70% нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон юм.

Машин удирдлагын систем


Trimble 2D болон 3D Машин удирдлагын системүүд – Автогрейдр, бульдозер, экскаватор, доргиурт индүү, асфальт дэвсэгч зэрэг олон төрлийн машин техникүүдэд зориулагдсан автоматжуулалтын систем бөгөөд тэгшилгээ хийх ажлын гадаслах процессийг бүр мөсөн халж, операторын таамгаар хийдэг ажлууд ба хэрэглэгдэх материалын хэмжээг эрс багасгаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, илүү өндөр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл зардал мөнгө, цаг хугацаа, хүн хүчийг бууруулж, ажлын чанар болон аюулгүй ажиллагааг нэмэгдүүлдэг.

Байршил тогтоох систем


SPS /Замын хэмжилтийн GPS төхөөрөмж/ - Дэлхийн хамгийн бат бөх, найдвартай, өндөр нарийвчлалтай хэмжилтийн төхөөрөмж бөгөөд байршил тогтоож, замын хэмжилт зураглал, геодезийн хэмжилтийн ажилд ашиглагддаг, хэрэглэхэд хялбар систем юм. Мөн Монгол, Орос, Хятад, Англи зэрэг олон хэл дээр ашиглах боломжтой.

Замын ажлын төлөвлөлтийн програм хангамж


Замын зураг боловсруулалт болон төслийн төлөвлөлтөөс гүйцэтгэл хүртэл хэрэглэгдэх цогц програм хангамж.

LOADRITE® /жин хэмжүүрийн систем/


Дугуйт ачигч, экскаватор, туузан дамжуулагч, хүнд даацийн зөөврийн машин зэргийн ачилтыг хянаж, +-1 хүртэлх %-ийн нарийвчлалтайгаар жинлэлтийг хянана.

Trimble®-ийн эдгээр дэвшилтэт технологиудыг 2012 оноос хойш өдгөө Монголын зам болон дэд бүтцийн 10 гаруй томоохон төслүүд дээр үр бүтээлтэй ашиглаж байгаа бөгөөд нийт 700 гаруй км урт замыг эдгээр технологиудын тусламжтайгаар барьсан байна. Түүнчлэн эдгээр технологийн шийдлүүд нь ажлын бүтээмжийг 50-70% нэмэгдүүлдэг юм.

Брошюр үзэх