Холбоо барих

Танд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, хүсэлт (гомдол) байвал бидэнд илгээнэ үү.


Таны захиа амжилттай илгээгдлээ!

Говийн сэлбэг түгээх төв

2014 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 5000 ам метр талбай бүхий Сэлбэг ханган нийлүүлэх төв шинээр ашиглалтад оруулан ажиллуулж байна. Энэхүү төвд дээр дурдсан шланг угсрах цехээс гадна хэрэглэсэн агаар шүүгч цэвэрлэх тусгай төхөөрөмж (Sonic SDC-6) ажилладаг бөгөөд таны тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг хэмнэхэд багагүй хувь нэмэр үзүүлэх боломжтой. Катерпилларийн шинэ сэлбэгээс гадна дахин сэргээгдсэн эд ангиуд буюу REMAN сэлбэгийг импортлон оруулж ирдэг бөгөөд энэхүү REMAN сэлбэг нь Катерпилларийн үйлдвэрүүдэд батлагдсан стандартын дагуу сэргээн засварлагдсан ба баталгаат хугацаа нь яг шинэ сэлбэгтэй ижил хугацаатай юм. Та энэхүү сэлбэгийг худалдан авснаар өөрт байгаа эвдрэлтэй буюу элэгдсэн ижил нэр төрлийн эд ангийг оронд нь тодорхой шалгуурын дагуу буцаан өгснөөр ойролцоогоор 50%-тай тэнцэх үнийн хөнгөлөлт эдлэх бололцоотой болно.