ДУУДЛАГЫН ЗАСВАР

Манай дуудлагын засварын үйлчилгээ нь Улаанбаатарт төвтэй, Монгол улсын аль ч хэсэгт богино хугацаанд дуудлагаар очиж засвар үйлчилгээ үзүүлдэг 24 цагийн хөдөлгөөнт шуурхай үйлчилгээ юм. Засвар үйлчилгээний үндсэн тоноглол багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон туулах чадвар сайтай тусгай автомашин хөлөглөсөн өргөн туршлага, өндөр мэдлэг, зэрэглэлтэй механикууд жилийн аль ч улиралд, дуудсан газарт тань хүрч очин үйлчилж таны машины эвдрэл гэмтлийг оношлон засварлана.




КАТЕРПИЛЛАРЫН ХЯЗГААРЛАГДМАЛ БАТАЛГАА


Катерпиллар компани., буюу түүний салбар (“Катерпиллар”) компаниуд нь өөрийн борлуулсан шинэ бүтээгдэхүүнийн материалын чанар болон угсаргаанд дараах баталгааг өгдөг. Үүнд:


Газар шороо, барилга тээвэрлэлт, ойн болон зам хучлагт зориулагдсан техникүүд (доор дурьдагдаагүй бол)
Адил төстэй техникийн дагалдах хэрэгсэл/багаж сэлбэг (Cat® ажлын багажны баталгаа буюу өөр үйлчдвэрлэгчийн баталгаанд үл хамаарах тохиолдолд). Гидравлик алханд ашиглагдах сэлбэг болон compact plate тус баталгаанд үл хамаарна.
Түүнчлэн САТ -ын газар шорооны ажлын тодорхой төхөөрөмжүүдийн эвдрэл болон хог булагчийн нягтуурлагчийн элэгдэлд нэмэлт баталгаа өгдөг.
Энэхүү баталгаа нь дараах зүйлст үл хамаарна. Үүнд:

• CАТ зай
• Mobil-trac ремень, олон үйлдэлт ачигчийн резин гинж, compact гижит ачигч болон мини гидравлик экскавотор 

• CАТ ажлын багаж
• 424 нэг шанагат ачигч, 216/226 загварын хөдөлгөөнт тавцантай ачигч болон Энэтхэгт   борлуулагдах 320 загварын экскаватор

• Prentice ойн техник
• Газрын гүний техник
• Евроазийн тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (“CIS”) -д үл хамаарах бүс нутагт борлуулагдах 785, 789, 793, 794, 795, 796, 797 болон 798 загварын ачааны машинууд  
• Евроазийн тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (“CIS”) -д үл хамаарах бүс нутагт борлуулагдах 24 загварын моторт хусагч
• Евроазийн тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (“CIS”) -д үл хамаарах бүс нутагт борлуулагдах 854, 992, 993, 994 загварын дугуйт ачигч
 • САТ -ын тээврийн хэрэгсэл (UTV)
• АНУ болон Канад улсуулад борлуулагддаг Compact Track болон олон үйлдэлт ачигч, мини гидравлик экскаватор болон хөдөлгөөнт тавцантай ачигч 
 Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Катерпилларын өөр баталгаанд хамрагддаг болно.
Харин энэхүү баталгаа нь дараах нөхцөлүүдэд харъяалагдана. Үүнд:

Баталгаат хугацаа


Шинэ машин техник болон түүний дагалдах хэрэгсэл/багаж сэлбэгийн баталгаат хугацаа нь хязгааргүй мот.цагтайгаар 12 сар байх ба энэхүү хугацаа нь эхний хэрэглэгчид бүтээгдэхүүн хүргэгдсэн өдрөөс эхэлж хэрэгжинэ.

Жич:
• Compact дугуйтай ачигч, олон үйлдэлт ачигч, мини гидравлик экскаватор, хөдөлгөөнт тавцантай ачигч болон Compact гинжит ачигч зэрэг гидравлик шугамын хялбар залгаж/салгах бүрэлдэхүүн эд анги
• Dragline экскаватор, цахилгаан shovel экскаватор, чулуу зайлуулагч, чулуун тэжээгүүр, чулуу олборлогч, чулуун конвейер болон чулуун дээврийн тулгуур зэргийн баталгаат хугацаа нь 24 сараас ихгүй байна.
Катерпилларын үүрэг хариуцлага
Хэрэв баталгаат хугацаандаа, Катерпиллар Will, ажиллах ёстой мот цагтаа эсвэл САТ дилерийн байршил дээр байх үед ямарваа нэгэн материалын гажиг, эсвэл угсаргааны алдаа илэрвэл Катерпиллар нь дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
Эвдрэлийг засахад шаардагдах шинэ, сэргээн засварласан, эсвэл Катерпиллар-ын баталгаат засвараас гарсан баталгаат сэлбэг/эд ангиар хангах (Катерпиллар -ын сонголтоор)
Жич:  Тус баталгааны тавигдах нөхцөлд хамаарах шинэ, дахин үйлдвэрлэгдсэн, эсвэл Катерпиллараар баталгаажин засварлагдсан сэлбэг, эсвэл эд анги, угсаргдсан эд анги   

Жич: 
Тус баталгааны нөхцөлд хамаарах машины оргинал сэлбэг болон эд ангийг тухайн баталгаат хугацаанд шинэ, сэргээн засварласан болон Катерпиллараар баталгаажин засварлагдсан сэлбэг болон эд ангиудаар солино. Энэхүү баталгаагаар солигдсон эд ангиуд нь Катерпилларын өмч болно.

• Тос, фильтр, антифриз болон эвдрэлээс болж хэрэгцээнээс гарсан бусад сервисийн зүйлсийг шинээр солих15
• Эвдрэлийг засварлахад шаардагдах зохистой хөдөлмөрөөр хангах
 
Хэрэглэгчийн үүрэг хариуцлага


• Эхний хэрэглэгчид хүргэгдсэн баримт нотолгоог гаргах
• “Катерпиллар -ын үүрэг хариуцлага” -т заагдсанаас өөр хөдөлмөрийн хөлсний төлбөрийг хариуцах
• Катерпиллар -ын үүрэг хариуцлага” -т заагдсанаас өөр-т заагдсанаас өөр тээврийн хөлсний төлбөрийг хариуцах
• Дээд зэрэглэлийн, эсвэл илүү цагийн хөдөлмөрийн хөлсийг хариуцах
• Сэлбэг тээвэрлэлтийн хөлс нь хэвийн тохиолдлоос хэтэрсэн гэж үзвэл
 • Дотоодын татвар /байдаг бол/
• Асуудлыг тодорхойлоход чиглэсэн зардлыг хариуцана /Катерпиллар -ын угсаргааны алдаа, эсвэл материалын дефект биш бол/
• Баталгаат хугацаанд тохиолдсон эвдрэлийн талаар зохих цагт нь мэдэгдэх, бүтээгдэхүүнийг засварт бэлтгэх
• Шаардлагатай сервис үйлчилгээг хэрэгжүүлэх (Зохих түлш, тос, шингэн, тосол гэх мэтийг ашиглах), энгийн элэгдэлтэй зүйлсийг солих
• Бүх цахим хадлагдсан мэдээллэлд нэвтрэх боломжийг Катерпилларт бүрдүүлж өгөх

Хязгаарлагдмал нөхцөл


Катерпиллар нь дараах тохиолдолд хариуцлага үүрэхгүй. Үүнд:
•  Катерпиллар -ын хувьд зохимжгүй гэж үзсэн ашиглалт, суурьлуулалтаас болж эвдрэл үүсэх
• Катерпиллар -аас борлуулагдаагүй буюу хүлээн зөвшөөрөгдөөгүй элдэв дагалдах хэрэгсэл, тоноглол, сэлбэг зэргээс болж эвдрэл үүсэх
• Буруу ашиглалт, буруу хадгалалт, эсвэл буруу засвараас болж эвдрэл үүсэх
• Бүтээгдэхүүнд тохиож болзошгүй асуудлын талаар сануулга авсан ч хэрэглэгч бүтээгдэхүүнээ цаг тухайд нь бэлэн байлгаж чадаагүй хойшлуулсанаас болж эвдрэл үүсэх
• Зөвшөөрөгдөөгүй засвар хийлгэх, дур мэдэн буруу тохиргоо хийх түлшний тохиргоог дур мэдэн өөрчлөх зэргээс болж гарсан эвдрэл