Металл Хийц Боловсруулах Төв

Энэ оны Аравдугаар сарын 9-ны өдөр, бид Металл хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Тус төв нь манай Харилцагчид, АЗТ, Их засварын цехийн үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлэх юм. Катерпилларын Дахин ашиглах, сэргээн засварлах зааварын дагуу дагалдах эд ангиудыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сэргээн засварлаж, засварын дамжлагат хугацааг багасгах, эд ангийг илүү бага үнээр засах, эдгээрээс үүдэн ихээхэн хэмнэлт үүсгэдэгээрээ тус төв нь давуу талтай. Бид CNC технологийн хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай, тоон удирдлагатай бүрэн комьютержсэн Босоо токарийн суурь машин, Гадаргуу зорох, өнгөлөх машин, Радиаль өрөмдлөгийн машин, Хэвтээ фрезерийн суурь машин, Тахир гол өнгөлөх машин зэрэг тоног төхөөрөмжүүдтэй. Түүнчлэн, Fanuc брендийн роботыг ашиглан Автомат Цахилгаан нуман шавалт хийх бөгөөд металл дүүргэлт хийх үед хамгийн боломжит бага материалыг ашигладаг. Дээрх бүх тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бидэнд ажлаа хурдан шуурхай, найдвартай хийж гүйцэтгэхэд томоохон түлхэц болж өгдөг. Манай төвийн хүчин чадал харилцагчдын маань өгсөн техникийн мэдээлэл дээр үндэслэн Cummins, MTU, Hitachi, Hyundai, Liebherr зэрэг бүхий л үйлдвэлэлийн тоног төхөөрөмжийг засах бүрэн боломжтой.