S·O·S үйлчилгээ гэж юу вэ?

S·O·S үйлчилгээ гэдэг нь тос болон хөргөлтийн шингэнд хийгдэх лабораторийн шинжилгээ юм. Шинжилгээний хариу дээжийг хүлээн авснаас хойш 1-3 өдрийн дотор бэлэн болдог ба манай шинжилгээний 95% нь 24 цагийн дотор харилцагчид хүрдэг. Хурд хамгийн чухал бөгөөд цаг хугацаа алдах нь өртөг өндөртэй байдгийг бид мэднэ. Шинжилгээний дээж S·O·S лабораторид ирснээр, дээж бүрт цогц шинжилгээг хийх ба дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор шинжилгээг гүйцэтгэдэг. Мэргэшсэн ажилтнууд шинжилгээг гүйцэтгэж, 30 гаруй жилийн туршлагатай аналист тайлбар зөвлөмж өгдөг ба таны асуултанд хариулах, шинжилгээний хариуны талаар нарийвчлан ярихад бид хэзээд бэлэн байх болно.

S·O·S үйлчилгээний харилцагчид очих ашиг тус

Харилцагч S·O·S үйлчилгээнд оруулсан 1$ тутамдаа 15$-60$ хэмнэдэг ба S·O·S үйлчилгээг ашигласнаар Та дараах давуу талуудыг авах болно.
  • Эвдрэлийг эрт илрүүлнэ томоохон эвдрэл үүсэхээс өмнө засварлах боломж олгодоно
  • Сөрөг муу хариунаас гадна эерэг сайныг танихад хэрэглэгдэнэ ингэснээр, эвдрээгүй эд ангийн засварт мөнгө төлөх шаардлагагүй болно;
  • Сул зогсолтыг төлөвлөх боломж олгоно ямар эд анги муудсан, хэзээ элэгдэх зэрэг ажлын ачаалалд тохируулан засвар үйлчилгээг зөв төлөвлөж чадна
  • Засварын төлөвлөлтийг хянахад тань туслана төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэсэн эсэхийг хянах боломж олгоно
  • Төсвийг илүү сайн удирдах боломжийг олгоно эвдрэл гэмтэл болон сул зогсолтыг багцаалснаар хэзээ, ямар хэмжээтэй зардал гарах болон хамгийн өндөр бүтээлтэй хэрэгцээт машинуудад засвар үйлчилгээг төлөвлөх боломжийг олгоно
  • Тосны ашиглалтыг хугацааг уртасгана тосыг тодорхой интервалаар солихын оронд тухайн тосны төлөв байдалд үндэслэн тосыг солих бололцоог олгоно



S·O·S тосны шинжилгээ

Элементийн шинжилгээгээр тосонд 10 микрон болон түүнээс бага хэмжээтэй ямар метал хэр хэмжээгээр агуулагдаж байгаа тогтооно. Дээжнээс дээжинд ямар металл ихсэж байгааг хянах нь тоон үзүүлэлтийг хянахтай адил чухал юм. Иймээс тосоор тослогддог эд анги бүрт металлын элэгдлийн хэмжээг тогтоох тулд тодорхой интервалаар дээж авах шаардлагатай болдог. Элементийн шинжилгээгээр элэгдлийн үзүүлэлтээс гадна бохирдлыг бас тодорхойлно.
Тунгалаг чанарын шинжилгээг гидравликийн болон хүч дамжуулах ангиас авсан тосонд жижиг хэсэг тоологч багажаар гүйцэтгэдэг. Энэ шинжилгээгээр элэгдлээс үүсэх метал болон металл биш үртэсийг тоолохоос гадна гаднаас систем рүү нэвтэрсэн бохирдлыг тоолно. Элементийн болон тунгалаг чанарын шинжилгээний мэдээллийг цуглуулснаар гидравлик болон хүч дамжуулах системийн талаар илүү оновчтой тайлбар зөвлөмж өгдөг. Эдгээр шинжилгээг хослуулан хэрэглэснээр элементийн шинжилгээгээр таних боломжгүй эвдрэлийг илрүүлэх боломжтой нээгддэг.
Тосны төлөв байдлын шинжилгээгээр тосны тослох чанарын алдагдлыг тодорхойлох ба нил улаан туяаны багажаар шинжилгээг хийнэ. Энэ шинжилгээгээр хэрэглээний явцад тос чанараа алдсан эсэхийг мөн тосны ашиглалтын хугацаанд үзүүлэлтдээ тохирсон ажил гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлно. 
Түлш, ус, гликолыг тодорхойлох:Тосонд түлш, ус, гликол илрэх нь яаралтай засварын ажлыг эхлүүлэх эвдрэл системд явагдаж байгааг илэрхийлдэг. Тос түлшээр бохирдвол зууралдлага нь буурч, тослох чанараа алддаг. Шаталтанд ороогүй түлш кольцийг даган урсаж тахир гол руу орсноос эсвэл хүйтний улиралд хэт удаан нормальдах нь түлшний бохирдлыг үүсгэдэг. Түлшний бохирдол нь ашигласан тосны эзэлхүүний 4%-иас ихсэхэд, вкладш элэгдэж, кольц гацах үндсэн шалтгаан болно. Хөргөлтийн шингэн нь тосыг маш хурдан исэлдүүлэх ба яаралтай засварлах арга хэмжээ авахгүй бол томоохон эвдрэлийн шалтгаан болдог. Хэт халалтын улмаас конденсац үүсэх эсвэл, ус систем рүү орсноор тос усаар бохирддог. Усны бохирдол нь шүүлтүүрийг бөглөрүүлэх ба эд ангийн насжилтийг багасгах эсвэл гэнэтийн эвдрэлд хүргэнэ.
Нэмэлт шинжилгээнүүд PQI- Mеталлын шинжилгээнд хэрэглэгддэг лабораторийн бүх төрлийн багаж нь 10 микроноос дээш хэмжээтэй жижиг хэсгийн тухай мэдээллийг өгөх боломжгүй байдаг. Тэгвэл энэ дутагдалтай талыг нөхөх зорилгоор PQI шинжилгээг та бүхэнд санал болгож байна. PQI шинжилгээ нь тухайн тосны дээжинд агуулагдах нийт соронзлогддог материалуудын тоо ширхгийг мэдээллэнэ. Хэрвээ төмрөн эд ангид (ихэнхи эд анги төмрөөр хийгддэг) эвдрэл явагдаж байвал, металлын шинжилгээний үзүүлэлт хэвийн гарсан ч, PQI шинжилгээний утга өндөр гардаг . Машин тоног төхөөрөмжийнхөө ашиглалтын хугацааг хамгийн дээд хэмжээгээр уртасгахад тань туслах зорилгоор PQI шинжилгээг хөдөлгүүрийн болон захын дамжуулагчийн дээжинд хийлгэхийг бид зөвлөдөг. PQI шинжилгээг бүх төрлийн тосонд буюу тортогтой, тортоггүй
ямар ч дээжинд хийж болдгоороо давуу талтай. Бодит, нарийвчлалтай үр дүнг PQI шинжилгээнээс авахын тулд дээжийг халуун байхад нь авах шаардлагатай. Нийт суурийн тоо (НСТ)- Түлшинд агуулагдах хүхрээс үүсэх хүчлүүд нь тосны чанарыг муутгаж, эд ангийг зэврээдэг. Хөдөлгүүрийн тос нь хүчлийг тодорхой хэмжээгээр саармагжуулах чадвартай байдаг бөгөөд энэ үзүүлэлтийг шалгах зорилгоор нийт суурийн тоо шинжилгээг хөдөлгүүрийн тосонд хийдэг. Монгол улсад худалдаалагдаж байгаа түлшинд хүхрийн агуулга өндөр, хэрэглэгдэж байгаа тосны чанар муу зэргээс шалтгаалж нийт суурийн тоо шинжилгээг хөдөлгүүрийн тосон дээр байнга хийлгэхийг би зөвлөж байна. Мөн энэ шинжилгээний үр дүн нь тосны ашиглалтын зохимжит интервалыг тогтоох ажиллагааны нэгэн чухал хэмжигдэхүүн болон хэрэглэгддэг.
Нийт хүчлийн тоо (НХТ)- Хөдөлгүүрийн тос солих интервалыг ихэсгэх болон гидравлик тосыг солих хугацааг Катерпилларын зөвлөсний дагуу 4000 цаг хүртэл уртасгах зорилгоор нийт хүчлийн тоо шинжилгээг хийдэг.



S·O·S Хөргөлтийн шингэний шинжилгээ

Хөдөлгүүрийн эвдрэлийн 50% орчим нь хөргөлтийн системтэй холбоотой байдаг. Үүнээс улбаалан, caterpillar нь S×O×S хөргөлтийн шингэний шинжилгээг бий болгосон ба тус шинжилгээг бүх төрлийн хөргөлтийн системийн хөргөлтийн шингэнд хийлгэхийг зөвлөдөг. Дизель хөдөлгүүр нь жижиг тэрэг болон бага оврын ачааны машины хөдөлгүүрээс илүү өндөр температур, илүү өндөр даралтын дор ажилладаг тул түүнд ашиглах хөргөлтийн шингэнд мөн адил өндөр шаардлага тавигддаг байна. Ялангуяа caterpillar-ын бүтээгдэхүүнүүд нь хөдөлгүүр, хүч дамжуулах анги болон гидравликийн тосноос дулааныг шингээх хөргөлтийн системд тулгуурласан хийцтэй. Үүнээс гадна, ашигласан хөргөлтийн шингэнийг солих нь илүү хатуу чанд бөгөөд өртөг өндөртэй болсоор байна. Ашигласан хөргөлтийн шингэнийг асгахдаа холбогдох хуулийг мөрдөх ёстой. SOS шингэний шинжилгээний лабораторийн үйлчлүүлэгчид нь хөргөлтийн шингэнийг солих хугацааг уртасгах боломжтой учраас байгаль орчиндоо ээлтэй ханддаг. Дээрх бүхнээс үзэхэд, өнөөгийн машин болон хөдөлгүүрийг хамгийн ашигтай ажиллуулахын тулд SOS хөргөлтийн шингэний шинжилгээг хийлгэвэл зохимжтой.
Cтандарт багц
Ph
Цахилгаан дамжуулах чанар
Гликолын түвшин
Хөлдөх болон буцлах температур
Нитритийн түвшин
Молигийн түвшин
Харааны шинжилгээ: өнгө, үнэр, хөөсрөлт, тунадас
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: soslab@barloworld.mn болон 976-7575-6090 утас руу холбогдоорой.



Cat® S·O·S үйлчилгээг сонгох 6 шалтгаан

Хэрвээ та машины тосоо шинжлүүлдэггүй эсвэл өөр лабораториор үйлчлүүлдэг бол Cat® S·O·S үйлчилгээг сонгох 6 шалтгааныг нэрлэе.

ИТГЭЖ БОЛОХ ҮР ДҮН
S·O·Sүйлчилгээг Катерпилларын эрдэмтэн судлаачид бүтээж, машин техникийн инженерүүд тогтмол хөгжүүлдэг. Бид олон улсын шинжилгээний стандартыг дагаж мөрддөг ба үнэн зөв, өндөр нарийвчлалтай үр дүнг харилцагчиддаа хүргэдэг.

МАШИНЫ ЭЛЭГДЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААРХ БОДИТ ТААМАГЛАЛ
Машин техникийн онцлог, тос болон хөргөлтийн шингэний шинж чанарын талаарх сая сая мэдээлэл дээр үндэслэн, дээжийг үнэлж, тайлбар зөвлөмж өгдөг. Жил тутамд 7 сая гариу дээж дэлхий даяар тархан байрласан SOS лабораториудаар шинжлэгддэг байна.

ҮР АШИГТАЙ АЖИЛЛАХАД ТАНЬ ТУСЛАНА
CAT дилер нь тоног төхөөрөмжийн менежментийн хөтөлбөр болон шаардлагад тань нийцүүлэн дээж авах хуваарийг тодорхойлж өгнө. Томоохон эвдрэлээс урьдчилан сэргийлж хэмнэлт хийхээс гадна үйл ажиллагаагаа оновчлоноор , зардлыг багасгана.

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХИ ЦОГЦ МЭДЛЭГ
Тос болон хөргөлтийн шингэний шинжилгээний үр дүнг Condition monitoring-н бусад элементүүдтэй нэгтгэснээр тухайн тоног төхөөрөмжийн эрүүл мэнд, хэвийн ажиллагаа, гүйцэтгэл, байршилийн талаарх цогц мэдээллийг таньд өгнө. (дэлхийг хамарсан программ хангамж, Катерпилларын аль ч дилерт хандсан таны шинжилгээний түүх тасрахгүй үргэлжлэх болно)

ХОЛИМОГ БААЗТАЙ ЮУ? ТЭГВЭЛ БИДЭНД ХАНДААРАЙ
CАТ эсвэл бусад машин үйлдвэрлэгчээс үл хамаарч хөдөлгүүр болон машины талаар манай багийнхан хэнээс ч илүү мэдлэгтэй. Дэлхий дээр тархан байрласан S·O·S лабораториудад шинжлэгддэг дээжний 25%-ийг САТ бус техникээс авсан байдаг. Тиймээс холимог баазад тохирох хамгийн зөв шийдэл нь S·O·S үйлчилгээ юм.

БҮХ ТӨРЛИЙН ТОС, ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙГ ШИНЖИЛНЭ
SOS лаборатори нь генератороос авхуулаад дамжуулах хоолой, уул уурхайн хүнд даацын техник, усан онгоц гэх мэт бүх төрлийн машин тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос болон хөргөлтийн шингэнийг шинжилдэг.