Уул уурхайн технологи

Cat® MineStar ™
Cat® MineStar ™ нь уул уурхайн салбарын хамгийн өргөн цар хүрээтэй, иж бүрэн технологийг санал болгодог багц юм. MineStar нь Дэлхийн өнцөг булан бүрт олон жилийн турш үр дүнгээ өгсөөр байна. Уурхайн олборлолтын хэлбэр нь ил хэлбэрээс далд хэлбэрт шилжихийн хэрээр Катерпиллар нь олон арван жил хийж ирсэн дэмжих үйлчилгээгээ сайжруулах үүднээс технологийн багцуудыг өргөжүүлэн хөгжүүлж эхэлсэн. Уурхайд аюулгүй, үр ашигтай ажиллахад томоохон бэрхшээл тулгардаг. MineStar нь өдөр бүр тохиодох бэрхшээлүүдийг даван туулахаар боловсруулагдсан. Гол үр ашиг нь Зардлыг хянах. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах. Илүү үр бүтээлтэй ажиллах. Хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ажлуудыг бүх түвшинд гүйцэтгэж чаддаг автоматжуулалтын систем юм.
FleetFleet нь машиныг цаг тухайд нь хянах, даалгавар өгөх, бүтээмжийн менежментийг цогц байдлаар хангаж, дэлхийн хаанаас ч явагдаж буй бүх үйл ажиллагааны тоймыг танд өгдөг диспетчерийн хяналтын систем юм.

TerrainTerrain нь технологийн зааварчилгааг шууд ашиглан өрөмдлөгө, хөрс хуулалт, ачилтын үйл ажиллагааг нарийн тодорхойлогдсон удирдлагаар хангадаг хагас автоматжуулсан технологи. Ингэсэнээр машинуудын бүтээмж болоод бодит үр ашиг хурдан хугацаанд нэмэгддэг.

DetectDetect нь операторын мэдлэгийг дээшлүүлэх болон үйл аюулгүй ажиллагааг хангахад тусалдаг. Өөрөөр хэлбэл операторт туслах зорилготой хар цэг тодорхойлох, камер, радар гэх мэт бусад аюул ослыг мэдрэх, урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан аюулгүй ажиллагааг хангадаг систем юм.


HealthHealth нь машинуудын ашиглалт, эвдрэл гэмтэл, бусад чухал мэдээллүүдийг өгдөг. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжүүдийн төлөв, оношилгоо, ашиглалтын тайланг нэгтгэсэн цогц хяналтын систем юм.

CommandCommand нь ил болон далд уурхайн тоног төхөөрөмжүүдийг зайнаас удирдах хагас болон бүрэн автомат автоматжуулалтын систем. Fleet, Terrain, Detect болон Health-ийн технологийн чадамжуудыг нэгтгэн таны олборлолтын аюулгүй ажиллагаа, бүтээмжийг эр нэмэгдүүлдэг.

Cat® Inspect



Cat® App: Баазын Менежмент



Жолоочийн аюулгүй ажиллагааны систем
ОПЕРАТОРЫН АНХААРАЛ САРНИХ, ЯДАРЧ ЗҮҮРМЭГЛЭХ ҮЕД ДАРУЙ СЭРЭМЖЛҮҮЛЭХ ДОХИОЛОЛ
Анхаарал сарних, ядарч сульдах явдал уурхайн ажлын талбайд өдөр бүр тохиолддог ба амь насанд аюул учруулж болох эрсдэлийг дагуулдаг. Үүнийг зогсоохын тулд ядарч сульдах эсвэл анхаарал сарних мөчид операторыг сэрэмжлүүлж дуут дохио өгдөг технологийн дэвшилтэт системийг ашигладаг болно.
Жолоочийн аюулгүй ажиллагааны систем нь аюултай нөхцөл байдлыг газар дээр нь төвөг чирэгдэлгүй шийдэж чадна. Энэхүү систем зөвхөн машин дотор ажиллахаас гадна CATERPILLAR-ийн 7 хоногийн 24 цагийн турш ажилладаг мэргэжлийн багийнханд ашиглалтын үеийн ядралт, анхаарал сарних байдлуудыг бүрэн харж мэдэх боломжийг олгоно.
БҮРТГЭГДСЭН ЗӨРЧЛИЙГ ДАРУЙ БАГАСГАЖ, ЭРСДЭЛИЙГ ТАСРАЛТГҮЙ УДИРДАН ЗОХИЦУУЛ
МАШИН ДОТОРХ АЖИЛЛАГАА
- Ядралт болон анхаарал сарнилтыг нүдний цавчих хөдөлгөөн, толгойн байрлалаар хянана;
- Зөрчил бүртгэгдэх үед нүүрний болон зөвхөн нүдний видео бичлэг хийгдэнэ;
- Хурд хэтрэх болон бусад бүртгэгдсэн зөрчлүүдийг олж тогтооно;
- Тохируулж болохуйц чичиргээний болон дуут дохиолол кабин дотор байрладаг;
Өөрчлөн тохируулах боломжтой параметрүүдтэй.
Брошюр үзэх
-Бүртгэгдсэн зөрчлийг 24 цагийн турш хянаж, ангилан боловсруулна;
-Сайтын түвшний зөвлөмжийн дагуу мэдээлж, дүн шинжилгээ хийнэ;
-Сургалтын болон оператор бэлтгэх мөн мэдлэг олгох материалууд;
-Жолоочийн ядралт ба анхаарал сарнилтын бүртгэгдсэн зөрчлүүдийг;
-Тоног төхөөрөмжийн өгөгдлийн сантай харьцуулан үнэлнэ;
-Ядралтыг бууруулах төлөвлөгөөг боловсруулах боломж бүрдэнэ;
-DSS-ийн эд ангиудын хэвийн ажиллагааг идэвхитэй хянана;
-Өөрчлөн тохируулах боломжтой параметрүүд.


- Ядралтыг хянан зохицуулах төлөвлөгөөг нягтлах, боловсронгуй болгоно;
- Ажилчдыг эрсдэлээс хамгаалах хамгаалалтыг олон үе давхаргыг бий болгоно;
- Өөрчлөлтийн менежментийн талаар зөвлөгөө өгнө

Эрсдэлийн одоогийн түвшнийг олж харахын тулд бүртгэгдсэн зөрчлүүдийг хянана;
БАГАСГА
Ядрах, анхаарал сарних зөрчлүүд бүртгэгдэхэд операторын бодит байдлын дохиолол (суудлын чичиргээ, дуут дохио) ажиллана;
ЗОХИЦУУЛ
Ажилчдыг эрсдэлээс хамгаалах хамгаалалтын олон үе давхаргыг бий болгохын тулд ядралтын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулна.


МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН САЙТ ДЭЭРХ СУРГАЛТ СЕМИНАР
DSS бол Катерпиллараас гаргасан эрсдэлийн менежментийн иж бүрэн шийдлийн нэг хэсэг бөгөөд, ХҮН БҮР ӨДӨР БҮР ГЭРТЭЭ АЮУЛГҮЙ ХАРИХ боломжийг ажилчдад олгодог эрсдэлээс хамгаалах процесс юм.
