“Эс Жи Эм Эс” ХХК Оюу Толгой ХХК-ийн 2016 оны шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч компаниар шалгарлаа.



Оюу Толгой компанийн жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэх “Эрдэнийн говь” ёслолын арга хэмжээ 3сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа. Шилдэг ханган нийлүүлэгчдээ өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн нийт таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулдаг юм. Энэхүү арга хэмжээний үеэр манай “Эс Жи Эм Эс” ХХК ханган нийлүүлэлтийн DIFOT оноогоороо тэргүүлж, 2016 оны шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч компаниар шалгарлаа. Бидний баг хамт олны хамтын ажиллагаа, ажлын амжилт бүтээл ийнхүү өндрөөр үнэлэгдэж цаашдын ажилд өндөр хариуцлага ирлээ. Амжилт хүсэе.
Facebook Twitter Google Plus