“АмЧамын Ментор Өдөрлөг 2017” - т манай Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК оролцоно.


Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2017 оны 4-р сарын 1-н ы Бямба гарагт хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачилгын хүрээнд “ АмЧамын Ментор Өдөрлөг 2017”-г зохион байгуулах гэж байна . Энэхүү арга хэмжээ нь 3-4-р курсийн оюутан залуус бүтэн өдрийн турш Монголын тэргүүлэх бизнесийн манлайлагчдын илтгэлийг сонсох, шилдэг компаниудын хүний нөөцийн захирлууд удирдан явуулах карьер хөгжүүлэлт, хувь хүний хөгжил, өөртэй итгэлтэй болох, багаар ажиллах чадвар хөгжүүлэх болон хэрхэн Амжилттай CV бичих зэрэг сургалтуудад хамрагдах боломжийг олгох юм. Арга хэмжээнд АмЧамын дараах гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд оролцож илтгэл тавих болно.
Facebook Twitter Google Plus