Хишиг Арвин Индустриал ХХК CAT брэндийн 50 дахь өөрөө буулгагч самосвал хүлээн авлаа.

Хишиг Арвин Индустриал ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм. Хишиг Арвин Индустриал, Хишиг Арвин Өргөө ХХК-ний 600 гаран ажилчин, 400 гаран тооны техник хэрэгслэлийнхээ тусламжтайгаар улсдаа томоохонд тооцогдох уул уурхайн төслүүдэд тэдний шаардлага олон улсын стандартын дагуу гэрээт олборлогчын гүйцэтгэлийг хийдэг байна.

5 сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах сайт дээр Эрдэнэс Таван Толгойн “Баруун Цанхи” төсөлд ашиглагдах CAT брэндийн 773E загварын 50 дахь  өөрөө буулгагч самосвал хүлээн авах ёслолын арга хэмжээ болж өнгөрчээ. Тус арга хэмжээнд Хишиг Арвин Индустриал ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Иан Мкнэйл болон Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Худалдаа ба Түрээсийн газрын захирал мөн бусад удирдах албаны ажилчид оролцжээ.

Facebook Twitter Google Plus