Эрүүл ажилтан Манай ирээдүй



Манай байгууллагын эрхэм зорилго нь Мэргэжлийн нэг баг, Монгол улсын тогтвортой хөгжлийн төлөө харилцагч бүрд хамгийн шилдэг шийдлийг хүргэх билээ.

Мэргэжлийн нэг багийг бүрдүүлэгч манай ажилчдын эрүүл мэндэд асуудал тулгарахад компанийн зүгээс ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс сүүлийн 2 жил бүх ажилчидаа эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрууллаа. Өмнөх жилүүдэд ажилчид маань эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж байсанч илэрсэн өвчлөлөө дагнан эмчлүүлээгүйгээс өвчлөл даамжрах эрсдэлтэй байсан.

2018 оноос компанийн зүгээс эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд Вагнер Ази Групп компанийн үндсэн ажилчид болон ажилчдыхаа гэр бүлийн гишүүдийг хамт хамруулахаар өнөөдөр буюу 12 сарын 14-ны өдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсанаар манай ажилчид нь дараах эрх эдлэнэ.

  • 35 сая төгрөг хүртэл ердийн болон халдварт өвчлөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, архаг, хууч өвчин, хавдар болон бүх төрлийн гэнэтийн ослын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон амбулаториор эмчид үзүүлэх,
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан,
  • Амь насны даатгалд хамрагдсан ба тэтгэмж авах,

 

 

Facebook Twitter Google Plus