“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК 3 сарын 30-ны өдөр дэлхийн 90 гаруй оронд салбартай шилдэг брэндүүдийн нэг болох Энэтхэгийн SOLIS брэндийн бага оврын газар тариалангийн ажилд зориулагдсан тракторуудыг танилцууллаа

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК уул уурхайн салбараа амжилттай ажиллуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөө аж ахуйн салбараа 2009 онд Дархан хотод нээж ажиллуулсан.Энэ хугацаанд нийт 20-иод сая. ам долларын   өндөр бүтээмж, хүчин чадал бүхий байгаль орчинд ээлтэй,бага эрчим хүч зарцуулдаг, хамгийн сүүлийн үеийн газар тариалангийн дэвшилтэт технологуудийг гүйцэтгэх чадвартай АНУ, Европт үйлдвэрлэгдсэн трактор,комбайн,үрлэгч,хөрс боловсруулах техникүүд,усалгааны системүүдийг шууд үйлдвэрүүдээс нь импортоор оруулж ирэн Монголынхоо зах зээлд нийлүүлээд байна.

Газар тариалангийн бүх төрлийн тоног төхөөрөмжийн нэгдсэн худалдаа, засварын иж бүрэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай үйлчилгээ, сэлбэг ханган нийлүүлэлт, түрээсийн цогц үйлчилгээг үзүүлдэг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК  3 сарын 30-ны өдөр дэлхийн 90 гаруй оронд салбартай шилдэг брэндүүдийн нэг болох Энэтхэгийн SOLIS брэндийн бага оврын газар тариалангийн ажилд зориулагдсан 20-110 морины хүчин чадалтай ажлын бүтээмжийг нэмж, үйл ажиллагааны зардлын хэмнэлтийг авчрах бүх төрлийн тракторуудыг танилцууллаа. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК -ийн Дархан салбарт болж өнгөрсөн тус өдөрлөгт 150-аад зочид төлөөлөгчид ирсэн тус өдөрлөгт УИХ-н гишүүн Ж. Энхбаяр, Д. Эрдэнэбат болон Энэтхэг улсын элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга Рави Шанкар Гүэл, Сэлэнгэ аймгийнЦагаан нуур сумын “Ургацын хишиг” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар МУ-ын гавъяат механикжуулагч Ж.Авирмэд, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь “Газрын ундраа” ХХК-ийн захирал, хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Ш. Мардаан, Ерөө сумын “Их шинэстэй” ХХК-ийн захирал, МУ-ын гавъяат механикжуулагч С.Ганболд,Төв аймаг Жаргалант сумын “Хөх баян булаг” ХХК-ийн захирал МУ-ын гавъяат механикжуулагч Ж. Ариунболд нар хүрэлцэн ирсэн юм. Дэлхийд алдартай ХАА-н тэргүүлэгч SOLIS брэндийн  тракторын анхны худалдан авах гэрээнд “Анх Тамир” ХХК-ийн захирал Ш. Норовсамбуу болон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр нар гарын үсэг зуралцлаа.

Facebook Twitter Google Plus