БОЛОМЖ ТӨСӨЛ

Вагнер Ази Групп-н Нийгмийн Хариуцлагын хорооноос хэрэгжүүлж буй төсөлд хамрагдагчид өнөөдөр манай төв оффис дээр ирж танилцаж байна.

Ядуурлын хамгийн том үндсэн шалтгаан бол ажилгүйдэл билээ. Мэргэжилгүйн улмаас ажил олдохгүй, хогийн цэг дээр ажиллаж байгаа ч мэргэжил эзэмшиж ажилтай болох чин хүсэлтэй хүмүүсийг дэмжин Улаан чулуутын хогийн цэг дээр ажилладаг 18-с дээш насны мэргэжилгүй ажилгүй иргэдийг хамруулсан уг төсөл нь тус хүмүүсийг жолооны курст сурган, цаашлаад хүнд машин механизмын оператор болгон мэргэжлийн үнэмлэхтэй болгох, амжилттай төгсөгчдөө ажлын байранд зуучилж өгөх зорилготой юм.

Эхний ээлжид нийт 18 хүнийг Вагнер Ази Группээс бүх зардлыг даан сургалтанд хамруулж байгаа бөгөөд үүнээс 7 нь бичиг үсгийн, 11 нь В ангилалын жолооны курст, 7 нь операторын сургалтанд тус тус суралцаж байна. Эхний төгсөгчид сарын дараагаас эхлэн ажлын байрандаа очих юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Facebook Twitter Google Plus