“Улз Групп” ХХК технологийн дэвшилтэт 55 тонны Катерпилларын автосамосвалуудаар техникийн шинэчлэлт хийлээ.

Уул уурхай, геологи хайгуул, барилга байгууламжын салбарт 25 жилийн түүхтэй, Монголын тэргүүлэгч компаниудын нэг “Улз Групп” компанид 710 морины хүчин чадалтай, 99 тонны ажлын жинтэй CAT773 E загварын 4 ширхэг автосамосвалуудын түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 онын 04 сарын 05-ны билэгт сайн өдөр Төв аймгийн Заамар сумын Улз групп компанийн уурхай дээр болж өндөрлөлөө. Уг тоног төхөөрөмжүүдийг Монголын дэд бүтэц, зам барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ тасралтгүй үзүүлж байгаа Xac Лизинг ХХК амжилттай санхүүжүүллээ. Тус арга хэмжээнд “Улз групп” ХХК-ны Eрөнхий захирал А. Бүрэнтогтох, Уул уурхай, үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Баатар, Уурхайн дарга Б.Баярболд, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ны Худалдаа ба Түрээсийн газрын Худалдааны төлөөлөгч Ц. Баяраа, Хас Лизингийн ХХК-ны Бизнес хөгжлийн захирал Д. Мөнхзул болон бусад удирдах албаны ажилчид оролцож ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 

 

Улз групп” ХХК нь уул уурхайн салбарынхаа үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин мөрдөж, байгалийн нөхөн сэргээлтийг үе шат дараатай явуулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажилладаг, шилдэг татвар төлөгч, Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээн байгуулагч аж ахуйн нэгж билээ.

Facebook Twitter Google Plus