СЭЛБЭГ / ХӨДӨЛГҮҮР

ХӨДӨЛГҮҮРИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ОРИГИНАЛ, ЧАНАРТАЙ СЭЛБЭГ


Хөдөлгүүрийн сэлбэгүүд нь өндөр даралт, температурын эрс тэс нөхцлийг ч тэсвэрлэж, доголдолгүй ажиллах шаардлагатай байдаг. Ийм ч учраас Катерпиллар нь сэлбэгийн загвар болон сэлбэг үйлдвэрлэлийн үе шатуудад тасралтгүй сайжруулт хийсээр байдаг.

Cat® хөдөлгүүрийн эд ангиуд нийлээд цогц систем болон ажилладаг ба эдэлгээний төгсгөлд их засвар хийлгэснээр дахин ашиглагдах боломжтой.

Cat хөдөлгүүрийг бусад брендийн бүтээгдэхүүнтэй харьцуулсан олон удаагийн туршилтын үр дүнд Cat сэлбэгийн бусдаас ялгарах давуу тал нь  батлагдсан байдаг. Үүнд:

Хөдөлгүүрийн ажиллагаа сайжирна

Тоног төхөөрөмжийн бүтээл нэмэгдэнэ

Тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал буурна


КАТЕРПИЛЛАРЫН ОРИГИНАЛ СЭЛБЭГ:


Цилиндрийн гавал

Тахир гол

Жийрэг, сальник

Хавхлаг

Поршен ба поршенгийн цагираг

Гилз

Холхивч

Шатун

Радиатор

Термостат

Усны насос

Очлуур

Турбо

Түлшний инжектор

Cat сэлбэгүүд нь Cat хөдөлгүүрт төгс таарч ажиллахаар бүтээгдсэн ба үнэдээ тохирсон чанарыг санал болгодог. Үүгээр зогсохгүй, Cat сэлбэгт л байдаг, бусад брэндүүд санал болгож чадахгүй  нэг зүйл нь - Катерпилларын албан ёсны дилерээр дамжуулж баталгаат бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ авах боломж юм.
 

Facebook Twitter Google Plus