CAT 994HH дугуйт ачигчийг хүлээлгэн өглөө.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь 6 сарын 30-ны өдөр Эрдэнэс Таван Толгойн “Баруун Цанхи” төсөл дээр ашиглагдах CAT брэндийн хамгийн том оврын 994H дугуйт ачигчийг Хишиг Арвин  Индустриал ХХК-д хүлээлгэн өглөө.

CAT брэндийн 994H дугуйт ачигчийн стандарт даац нь 35 тонн, нийт хүчин чадал нь 1176 кВт бөгөөд шанаганы багтаамж нь 14.0-36.0 м³ байдаг байна.

CAT 994H дугуйт ачигч нь даац мэдрэгчтэй, өөрөө өөрийгөө тооцоолдог, хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажиллах боломжтойгоор хийгджээ. Уг төхөөрөмж бат бөх найдвартай ажиллагаатай бүтээгдсэн нь тонн тутамд ногдох зардлыг бууруулж байна. Шанаганы Z-загварын холбоосны тусламжтайгаар орчны харагдац сайн,тав тухтай кабин зэрэг нь операторын ядралтыг бууруулж бүтээмжийг өндөрт байлгадаг техник юм.

Facebook Twitter Google Plus