Вагнер Ази Групп КНХ-ын хороо ХЭҮТ-ийн хамгаалах байрны засварыг ажлыг санхүүжүүллээ


Гэр бүлийн  болон бэлгийн хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэл өндөртэй хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хугацаагаар байрлуулдаг хамгаалах байрны засварын ажлыг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ын санхүүжилтын тусламжтайгаар “МОН АМСА” ХХК-ийн 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэхүү засварын ажлын хүрээнд хамгаалах байрны дараах өрөөнүүдийг шинэчлэн засвар хийсэн. Үүнд:

1.Гал тогоо 
2. Үүдний коридор, хувцасны шкафны хамт 
3. Охидын ариун цэврийн өрөө тавилга, тоног төхөөрөмжийн хамт
4. Номын сангийн өрөө, ханын номын тавиурын хамт
5. Ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө 
6. Ажилтнуудын өрөө

Түр хамгаалах байрыг бүрэн засварлснаар хүчирхийлэлд өртсөн  хүүхэд, эмэгтэйчүүд тав тухтай, таатай орчинд аюулгүй байдлаа хамгаалуулж, үйлчилгээ авах боломжтой болсон.

Facebook Twitter Google Plus