Явах анги


     Катерпиллар® нь 100 гаруй жилийн турш гинжит явах эд анги бүхий машины сэлбэг хэрэгслийг зохион бүтээж, үйлдвэрлэж ирсэн. Бид таны машиныг ямар нөхцөлд илүү бүтээмжтэй, үр ашигтай ажиллуулахыг сайн мэднэ. Хамгийн чухал зүйл нь явах ангидаа хэрхэн хөрөнгө оруулалахаас шалтгаалж машины бүтээл байж болох хамгийн дээд түвшинд хүрч ажиллах ба бид үүнийг л танд зөвлөх үүрэгтэй. Гинжит машиныг эзэмших болон ашиглах зардлын 50% нь явах ангийн зардлаас хамаардаг гэж үзвэл хамгийн их үнэ цэнэтэй зөвлөгөөг бид таны системд зориулан хүргэх учиртай юм. Бид таны санхүүгийн байдал болон ажлын шаардлагад нийцүүлэн явах ангийг хэд хэдэн төрлөөр санал болгож байна. Таны машины болон ажлын сонголт тус бүр өөрийн гэсэн нөлөөтэй байдаг. Таны гүйцэтгэх ажил болон боломжуудыг судалж, тухайн нөхцөлд тань зориулж хамгийн сайн бүтээмж, удаан эдэлгээ болон үнэ цэнэ бүхий сонголт хийхэд тань бид тусална. Та явах ангиа хэр зэрэг нарийвчлалтай тохируулан сонгох тусам таны ажил төдий чинээ үр дүнтэй, байх болно. Иймээс бид бусад ямар ч үйлдвэрлэгчдээс илүү олон төрлийн явах ангийн сонголтыг Cat® машинууддаа санал болгодог. Бидний санал болгож буй явах ангийн сэлбэг бүрийг Катерпиллар компанийн мэргэжлийн инженерүүд зохион бүтээсэн бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ бодит туршлага дээр үндэслэн нарийвчилсан үзүүлэлтүүдийн дагуу үйлдвэрлэсэн. Тиймээс, та Кат явах ангийг сонгохдоо энэ нь зүгээр нэг зөв сонголт ч биш, хамгийн шилдэг сонголт гэдэгт итгэлтэй байж болно.



Бидэнтэй зөвлөлдөөрэй

Манай мэргэжилтнүүд таны явах ангид тусгай багаж хэрэгсэл болон програм ашиглан хэмжилт, үзлэгийг үнэ төлбөргүй хийж, үүн дээрээсээ үндэслэн зөв тохиргоо, засвар болон дараагийн сонголтыг тань ямар байхад зөвлөж туслах болно. Тиймээс та явах ангидаа аль сонголт тохирох болохыг манай бүтээгдэхүүн дэмжих хэлтсийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөөрэй.


Cat явах ангийн үнэгүй үзлэгээ захиал 7018-7588