CAT® Шүүр, шингэн үнэхээр өөр үү?


     Бид бүгд шүүр л бол шүүр, шингэн л бол шингэн гэж боддог байсан. Гэвч, “Cat-ын хөдөлгүүрийг Cat-ын инженерүүдээс илүү хамгаалж чадах хүн байгаа уу?” гэсэн асуулт урган гарч ирсэн. Тэр цагаас хойш Cat нь Cat машинуудыг төгс хамгаалах, салбартаа тэргүүлэх шүүр, шингэн үйлдвэрлэж эхэлсэн. Тэдгээрийн онцгой загвар, батлагдсан үр дүн нь танд санхүүгийн бодит хэмнэлтийг авчирна.



CAT® Шүүр бусадаасаа өө учраас илүү сайн

“Бүх шүүр адилхан биш гэж үү?” Бидний 30 жилийн тэртээ тавьж байсан энэ асуултын хариулт өнөөдөр хэдийнээ тодорхой болжээ. Хэрэглэгчид задалж үзээд л ялгааг нь хялбар мэддэг ба лабораторийн туршилтаар ч Cat-ын шүүр бусдаас өөр гэдэг нь батлагддаг. Таны Cat машин илүү сайн хамгаалагдаж, илүү сайн ажиллах ба үр дүнд нь засварт зарцуулах хугацаа багасаж, бэлэн байдал сайжирч, санхүүгийн хэмнэлт бий болгоно.



Шүүр

Систем бохирдолгүй байх нь тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулахад чухал нөлөөтэй. Cat шүүр нь Cat хөдөлгүүр болон бусад эд ангиудад зориулан бүтээгдсэн тул системийн бохирдолгүй байдлыг хангаад зогсохгүй тасалдалгүй ажиллахад тусалдаг. Энэхүү хамгаалалт нь элэгдлийг хамгийн бага түвшинд барьж, эд ангиудын ашиглалтын хугацааг хамгийн урт байлгадаг.

Cat Шүүрний Ашиг Тус:

  • - Өөрчлөгдөшгүй Чанар
  • - Найдвартай Хамгаалалт
  • - Удаан Ашиглалт