ХӨДӨЛГҮҮРИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ОРИГИНАЛ, ЧАНАРТАЙ СЭЛБЭГ
Хөдөлгүүрийн сэлбэгүүд нь өндөр даралт, температурын эрс тэс нөхцлийг ч тэсвэрлэж, доголдолгүй ажиллах шаардлагатай байдаг. Ийм ч учраас Катерпиллар нь сэлбэгийн загвар болон сэлбэг үйлдвэрлэлийн үе шатуудад тасралтгүй сайжруулт хийсээр байдаг.
Cat® хөдөлгүүрийн эд ангиуд нийлээд цогц систем болон ажилладаг ба эдэлгээний төгсгөлд их засвар хийлгэснээр дахин ашиглагдах боломжтой.
Cat хөдөлгүүрийг бусад брендийн бүтээгдэхүүнтэй харьцуулсан олон удаагийн туршилтын үр дүнд Cat сэлбэгийн бусдаас ялгарах давуу тал нь батлагдсан байдаг. Үүнд:
- Хөдөлгүүрийн ажиллагаа сайжирна
- Тоног төхөөрөмжийн бүтээл нэмэгдэнэ
- Тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал буурна