Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг

Эх нялхасын эрүүл мэндийн төв нь монгол улсад ганц байдаг эрчимт эмчилгээний тасаг бүхий хүүхдийн эмнэлэгюм. Эрчимт эмчилгээний тасаг нь үхэл амьдралын зааг дээр ажил нь өрнөдөг талбар билээ. Тиймээс бид энэ газрын сонгосон.  Энэхүү эрчимт эмчилгээний тасаг нь 18с доош насны хүн амын хэсэгт үйлчилгээ үзүүлж хүнд өвчтэй, амь насанд аюултай өвчин туссан болон хорт бодисонд хордсон хүүхдүүдэд онцгой анхаарал тавьдаг.  Эрчимт эмчилгээний тасгийн физик эмчилгээний өрөөний цонх шал хана, агааржуулагч зэрэг нь хуучирч муудсан эмчилгээ хийхэд хангалттай тохьтой биш байлаа.  3 дахь удаагийн гольфийн тэмцээнээс олсон орлогоор энэхүү өрөөг засч янзлахад шаардлагатай материал худалдаж авах болон ажлыг хийж гүйцэтгэхэд зориулагдсан.
Facebook Twitter Google Plus