Монгол Улсын хүүхэд гэр бүл хөгжлийн
2012 оны 6 сард Вагнер Ази Тоног Төхөөрөмж компаниас хамтран ажилладаг компаниудын дунд Хандивийн Гольфийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд тус тэмцээнээс цуглуулсан 10,000,000 төгрөгийг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хөгжлийн танхимийг иж бүрэн засварлахад зориулж 9 сарын 10ны өдөр хүлээлгэн өгсөн билээ. Ингэснээр тус төвийн хүүхдүүдийн оюуны хөгжилд нь хувь нэмрээ оруулж, сургуулийн өмнөх боловсролыг тав тухтай орчинд авахад туслаж чадсан юм. Тэдгээр хүүхэд багачуудаас энэ жил 1р ангид элсэн орсон 19 хүүхдэд Вагнер Ази компаний хамт олны халуун сэтгэлээр цуглуулсан шинэ жилийн бэлгээ гардууллаа.