ХСҮ төвийн туяа эмчилгээний тасгийг засч тохижууллаа

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаниас жил бүр зохион байгуулдаг “Уурхайчдын Хандивийн гольфын тэмцээн” 4 дэх жилдээ зохион байгуулагдсан билээ.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ жилийн тэмцээнээс олсон орлогыг ХСҮТөвийн шинээр байгуулагдаж байгаа зайны туяа эмчилгээний тасгийн тохижилтод зориулсан юм. Шинээр тохижуулсан тасгийн нээлтийн ажиллагаа 2014 оны 12р сарын 26 өдөр боллоо. Тус арга хэмжээнд “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Стив Поттер болон Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид оролцов.
Facebook Twitter Google Plus