13. ГССҮТ-ийн Хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр хамгаалах байрыг тохижуулав


Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрыг сэргээн засах ажил

ГССҮТ дээр байрлах Гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой түр хамгаалах байрыг сэргээн засварлах ажлыг манай хорооны хамт олон хийж гүйцэтгэлээ. Энэхүү “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь 2009 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш засварын ажил хийгдэж байгаагүй. 2010 онд 302 хохирогч үйлчлүүлж байсан бол 2016 онд 962 тохиолдол болж жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэдгээр сэтгэл зүйн гүн хямралд орсон хохирогчдыг тав тухтай орчинд хүлээн авч, хямралын үеийг даван туулахад тус нэмэр болсондоо хорооны гишүүд баяртай байна.

Facebook Twitter Google Plus