Нийгмийн хариуцлагын хүрээнд Харилцан Ойлголцлын Санамж Бичиг байгууллаа

Өнөөдөр буюу 1 сарын 15-нд Вагнер Ази Тоног Төхөөрөмж болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агент (USAID), Ханган нийлүүлэгчийн хөгжил чанарын төв (QSDC) хамтран Харилцан Ойлголцлын Санамж Бичиг байгууллаа.

Ханган нийлүүлэгчийн хөгжил чанарын төв нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус үйл ажиллагаанд нэгдэж 6 Сигма-н сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм.

Уг санамж бичигт Вагнер Ази Тоног Төхөөрөмжийг төлөөлж Ерөнхий захирал Стив Поттер, USAID Mongolia-г төлөөлж хөгжлийн ахлах зөвлөх Скотт Броун, QSDC-г төлөөлж Гүйцэтгэх захирал Төгөлдөр нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Facebook Twitter Google Plus