Бид хүүхдүүдэд гэр бэлэглэлээ

Улаан-Чулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирэх, гэртээ харих урт замыг Вагнер Ази Группын Компаний Нийгмийн Хариуцлагын хүрээнд хэрэгжсэн хандивын автобусаар зорчдог болоод нилээн хугацаа өнгөрсөн. Харин Вагнер Ази Груп компаниас дахин нэг сайхан үйлсийг тэдэнд зориулан хийлээ. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд байгаа хүүхдийг согтуу эцэг эхэд хүлээлгэж өгөлгүйгээр буцаан авчран, энэхүү манай байгууллагаас хандивласан 5 ханатай гэрт харгалзах багштайгаар дулаахан хонож, өнжих боломжтой боллоо.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

 

Facebook Twitter Google Plus