Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын зохион байгуулсан “АмЧамын Нийгмийн Сайн Үйлсийн Өдөр 2016” арга хэмжээнд КНХ хороо дэмжигч байгууллагаар оролцлоо


Манай КНХ хороо байгуулагдсан цагаасаа хойш буюу 2015 оноос эхлэн Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэгт байрлах Улаан Чулуутын хогын цэг дээр ажилладаг нэн ядуу өрхийн бяцхан хүүхдүүдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулдаг Велоо Сантай хамтран ажилласаар ирсэн. Харин 2016 онд  хоол хүнс, тоглоом, тавилга болон цэцэрлэгийн автобусны засвар үйлчилгээг үнэгүй үзүүлэх зэргээр тусламж үзүүлсээр байгаа бөгөөд мөн Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын зохион байгуулсан “АмЧамын Нийгмийн Сайн Үйлсийн Өдөр 2016” арга хэмжээнд КНХ хороо дэмжигч байгууллагаар оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд манай ажилчидаас сайн дураар оролцож цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөн, цэцэрлэгийн номын санг шинээр тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тус номын сан нь интернэт, компьютер, ном сурах бичиг болон бусад хэрэгслүүдээр тоноглогдсон ба цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бичиг үсэг тайлагдах, сурч боловсрох болон насан хүрэгчдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ажлын байр, хөдөлмөрийн зах эээлийн талаар мэдээлэл олж авах гол эх үүсвэр болж байгаа юм.







Facebook Twitter Google Plus