“Вагнерчууд Гачууртын Ганган Байгальд Дугуйтайгаа”

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Дугуйн Аялал"-ыг өнгөрөгч 5-дугаар сарын 28-нд Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа, Байгал Орчины хэлтэстэй хамтран  амжилттай зохион байгууллаа.

“Вагнерчууд Гачууртын Ганган Байгальд Дугуйтайгаа” хэмээх энэхүү 4 дэх удаагийн дугуйн аялалд ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүд хамрагдсан бөгөөд нийт 115 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гачууртад нийт 40 км замыг дугуйгаар тууллаа. Аялалын зорилго нь ажилчиддаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, биеэ чийрэгжүүлэх, идэвхитэй хөдөлгөөнийг таниулах байлаа.






Facebook Twitter Google Plus