НАРНЫ ЦЭЦЭРЛЭГТ ФОРД МОТОРС КОМПАНИ 10000 АМ ДОЛЛАР ХАНДИВЛАВ


Вагнер Ази Автомотив албан ёсны дилер болох Форд Моторс Компани 10000$-ийн тусламж үзүүлэхээр боллоо. Энэхүү буцалтгүй тусламж нь цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал болон төрөл бүрийн хөтөлбөрүүдийг нь ивээн тэтгэхэд зориулагдах болно.

​Veloo сан жил бүр цэцэрлэгт хандив босгох зорилгоор 700 км морин аялалыг зохион байгуулдаг ба манай гүйцэтгэх захирал Стефен Жон Поттер тус аялалд нийт ажилчдынхаа өмнөөс оролцож хандив өргөлөө.

Энэ жилийн хандив өргөн оролцож буй оролцогчид тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан юм.

 

Facebook Twitter Google Plus