ХАРИЛЦААНЫ ХӨГЖЛИЙН ТӨВД НОМЫН САНГ САНХҮҮЖҮҮЛЭВ

“ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛ ТӨВ” ТББ-ын сургалтын төвийн дэргэдэх номын сан барих төсөлд Ford Motors компани “Global Caring Month Grant” хөтөлбөрийн хүрээнд 3500$-ийн буцалтгүй тусламж үзүүллээ.

“ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛ ТӨВ” ТББ нь 2006 оноос эхлэн Сонгино Хайрхан дүүргийн 24-р хорооны Зээлийн 1-16 тоотод Улаан чулуутын хогийн цэг дээр ажилладаг, амжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх, эрүүл чийрэг өсгөх, тэдэнд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой ба албан ёсоор 2014 оны 11 сарын 20-нд байгуулагдсан байна. Уг тусламжаар байгуулсан номын сан сурагчдын сурах сонирхолыг нэмэгдүүлэх, хичээлээс гадуур амьдрах ухаанд суралцах, хичээлээ давтах сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа юм. Мөн манай КНХ хорооноос шинэхэн номын санд хүүхэд багачуудын сонирхон уншихуйц шинэ соргог олон номыг хандив болгон өгөхийн сацуу сургалтанд ашиглах 2 суурин компьютер бэлэглэхээр болсон юм.

Facebook Twitter Google Plus