АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ Худалдааны хэлтсийн борлуулалтыг сайжруулж зах зээлийн судалгаа материалыг бүрдүүлэх, мөн худалдааны жишиг, соёлыг түгээн хэрэгжүүлэх үүрэгтэй. Компаний бодлого стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх замаар урьдчилан таамаглах, худалдан авагчдын хамрах хүрээг сегментчилэн хариуцаж борлуулах үүрэгтэй ба энэхүү ажлын байр нь Урамшуулал цалинтай болно.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД:
- Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс зэрэгтэй байх
- Борлуулалтын чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Уурхай, засвар үйлчилгээний салбарт 1 жил ба түүнээс дээш жил ажилласан бол давуу тал гэж үзнэ
- Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- Англи хэлний дундаас дээш түвшинй мэдлэгтэй байх
- Хариуцлага хүлээх чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
- Үнэнч шударга, эерэг хандлагатай, зан харилцаа, ёс зүйтэй байх
- Олон ажлыг нэг дор зөв эрэмбэлж хийдэг чадвартай ба цагийн менежменттэй байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
- Байгууллагын бүх төрлийн мэдээллийн нууцыг чандлан хадгаладаг байх
БИД ТАНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА:
- Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ /Гэр бүлийн хамт/
- Хоол болон унаа үнэгүй
- 12 цаг, 24 цагийн гараагаар ажиллана
- Аюулгүй байдлыг эрхэмлэдэг, шударга найрсаг хамт олон таныг хүлээж байна.