БАРЛОВОРЛД БИЗНЕСИЙН СИСТЕМ

barloworld mongolia
barloworld mongolia
barloworld mongolia
BBS

ББС ГЭЖ ЮУ ВЭ?

ББС бол байнгын сайжруулалт болон бизнес экселлэнсийн өндөр гүйцэтгэлийн соёлыг бий болгогч, харилцагчдыг сэтгэл ханамжтай байлгах зорилго бүхий бизнесийн цогц систем юм. Бид Барловорлд болон оролцогч талуудад шилдэг гүйцэтгэл, үр дүнг хүргэснээр хязгаарлалтыг даван гарахад зорьдог.

ББС ФИЛОСОФИЙН ГОЛ ТУЛГУУР:

Хүнийг хүндэтгэх:

Итгэлцэл, хамтын ажиллагаа, оролцоог хангах замаар ажилтан, харилцагч, оролцогч талуудын үнэ цэн, хувь нэмрийг үнэлэх явдлыг хөхиүлэн дэмждэг. Мөн ажилтнуудын ажил мэргэжлийн өсөлт хөгжил, сайн сайхан байдал буюу well-being, оролцоонд анхаарна.

Байнгын сайжруулалт:

Ажилтан бүрийг процесс, бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем дээрээ сайжруулалт хийх арга замыг байнга эрэлхийлж байхыг хөхиүлэн дэмжинэ. Сайжруулалт хийхдээ үргүй зардлыг олж танин, асуудлыг шийдвэрлэнэ. Жижиг жижгээр байнгын сайжруулалт хийх нь урт хугацааны тогтвортой өсөлт хөгжилтөд хүргэдэг.

ББС-ИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ:

  • Харилцагч үнэ цэнийг тодорхойлно

  • Үнэ цэнийг харилцагчийн хэрэгцээ шаардлагын дагуу, чанартай хүргэнэ

  • Процессыг үнэлэх ба сайжруулах, үргүй зардал ба гологдлыг арилгах шинэ арга барилыг нэвтрүүлж ажиллана

  • Процессыг гүйцэтгэх одоогоор мэдэгдэж буй хамгийн сайн арга замыг стандартчилах ба баримтжуулах шаардлагатай

  • Өдөр бүр тасралтгүй сайжруулах зорилгоор урагш тэмүүлэх хандлагыг бий болгодог

  • Харилцан хүндлэл болон хамтын хариуцлага нь өндөр гүйцэтгэлийг бий болгоно

  • Хувь хүн "хийх явцдаа суралцах" замаар гүн гүнзгий сурч хөгждөг

  • Инновац болон шинэ бизнесийн загваруудыг нэвтрүүлэх замаар ажиллах шинэ хэв маягийг авчирдаг

  • Байгууллагын манлайллын хэв маяг ба соёлын өөрчлөлтийг дэмждэг