Cat® Техник хяналтын үйлчилгээ — Таны техник, бизнесийг удирдах хамгийн бодитой эх сурвалж
Cat® техник хяналтын үйлчилгээ нь таны тоног төхөөрөмжийн эвдрэл, элэгдэл, засвар үйлчилгээ, ашиглалтын орчин гэх мэт бүхий л мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийснээр хэмнэлттэй, ухаалаг, үр ашигтай шийдлийг танд санал болгодог.
Үүнд:
Механик үзлэг
Механик үзлэгээр таны тоног төхөөрөмжийг эвдрэлд хүргэж болзошгүй шинж тэмдгүүдийг үйлдвэрлэгчийн стандартын дагуу нарийвчлан шалгаж илрүүлдэг. Энэхүү үзлэг нь ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмж дээр шууд ажиллах ба үзлэгийн тайланг та онлайнаар шууд хүлээн авснаар тоног төхөөрөмжийнхөө нөхцөл байдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авч шийдвэр гаргах боломжтой.
S•O•S℠ шингэний шинжилгээ
Таны техникээс авсан тос тосолгооны материал, хөргөлтийн шингэн, түлшний дээжийг хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр шинжилж, дэлхийн стандартад нийцсэн нарийвчилсан дүн шинжилгээ хийдэг ба дээж дээр үндэслэн эд ангийн дотоод элэгдлийг оношилно.
Электрон өгөгдлийн хяналт
Техникийн компьютероос илгээгдэж буй электрон өгөгдлүүдийг хиймэл дагуул болон гар утасны сүлжээгээр онлайнаар хүлээн авснаар бид жижиг гэмтлийг эрт илрүүлж, томоохон эвдрэл болохоос нь өмнө арга хэмжээ авах боломжтой болдог.
Засварын түүхийн мэдээлэл
Зөвхөн сэлбэг эд анги дээр хийгдсэн ажил, үйлчилгээний бүртгэлээр хязгаарлагдахгүйгээр тухайн төхөөрөмж дээр гарч байсан алдаа, горимын өөрчлөлт, тохиргооны түүх, техникийн үндсэн үзүүлэлтүүдийн хэлбэлзэл зэргийг багтаасан нэгтгэсэн мэдээллийн сан бөгөөд эвдрэлийн шалтгаан болон ирээдүйн төлөвлөгөөг боловсруулах үндэс болдог.
Ажлын орчны нөхцөл дүн шинжилгээ
Энэхүү дүн шинжилгээ нь тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэлд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Зөвхөн техник бус бүх үйл ажиллагааны бүтээмжийг удирдах боломжийг олгодог.
Бидний цуглуулж, боловсруулж хүргэж буй өгөгдөл бол энгийн нэг тайлан биш — хэмжигдэхүйц хэмнэлт, баталгаатай ажиллагаа, бүтээмжийн өсөлтөд хүргэх гол хөшүүрэг билээ.
Cat® техник хяналтын үйлчилгээ — зөв шийдвэрийн эхлэл эндээс!



