Металл Хийц Боловсруулах Төв (MSH)
2019 оны 10-р сарын 9-нд нээлтээ хийснээс хойш манай Механик боловсруулалтын цех (MSH) нь нийт 4,500 гаруй дэд эд ангиудыг сэргээн засварласан бөгөөд энэ нь Агрегат засварын төв (АЗТ) болон Их засварын цехийн үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлэхээс гадна харилцагч байгууллагуудын тоног төхөөрөмжийн эд ангиудыг сэргээн засварлах чухал боломжийг бий болгосон байна.
Металл Хийц Боловсруулах Төв нь дэд эд ангиудыг үйлдвэрт хийгдсэн засвартай дүйцэхүйц түвшинд сэргээн үйлдвэрлэх чадвартай. Энэхүү ажиллагаагаа:
- Өөрсдийн дотоод нөөцөөр гүйцэтгэдэг бөгөөд
- Caterpillar-ийн Reuse and Salvage зааварчилгааг чанд мөрддөг.
Үүний үр дүнд бид харьцангуй хямд өртөгтэй, өндөр чанартай, богино хугацаанд гүйцэтгэгдэх шийдлүүдийг санал болгох боломжтой болсон.
Манай чадварлаг, мэргэжлийн сертификажсан техникчид дараах дэвшилтэт тоног төхөөрөмж, технологиудыг ашиглан ажилладаг. Үүнд:
- CNC технологид суурилсан өндөр нарийвчлалтай босоо токарийн суурь машин**
- Гадаргуу зорох, өнгөлөх машин
- Радиаль өрөмдлөгийн машин
- Хэвтээ фрезерийн суурь машин
- Тахир гол өнгөлөх машин
- Элсээр буудах камер
- Fanuc брэндийн роботыг ашиглан автомат цахилгаан нуман гагнуур хийх систем
Мөн:
- Хэт авианы шалгалт
- Наалдац ба холбоосын бат бэхийн туршилт зэрэг үл эвдэх сорил шалгалтын төхөөрөмжүүдтэй.
Дээрх дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр ур чадвартай инженерүүдийн ачаар бидний сэргээн засварлах боломж нь зөвхөн CAT брэндийн тоног төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй. Бид харилцагчдаасаа хүлээн авсан техникийн мэдээлэлд үндэслэн Cummins, MTU, Hitachi, Hyundai, Liebherr зэрэг төрөл бүрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд ангийг сэргээн засварлах бүрэн чадамжтай.
Манай Металл хийц боловсруулах төв нь бүх төрлийн тоног төхөөрөмжийн брэндүүдийн эд ангиудыг тухайн харилцагчийн техникийн баримт бичиг болон үзүүлэлтүүдийн дагуу засварлаж, найдвартай ажиллагаа, эд ангийн урт хугацааны ашиглалтын баталгааг хангаж дараах үйлчилгээний зорилготойгоор ажиллаж байна:
- Харилцагчиддаа илүү хурдан хугацаанд
- Илүү боломжийн үнээр
- Чанарын өндөр түвшинд сэргээгдсэн эд анги нийлүүлэхэд оршдог.