SECURITY OFFICER

barloworld mongolia
barloworld mongolia
barloworld mongolia
SECURITY OFFICER

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛТАН/SECURITY OFFICER

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ: Компанийн аюулгүй байдлын үүргийг биечлэн гүйцэтгэж, өдөр тутмын үйл ажиллагааны талаарх тайланг бичиж аюулгүй байдлын багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг байнга шалган компанийн дотоод журмыг чандлан биелүүлэх ба гал гарах болон гэмт этгээд халдсан тохиолдолд гал команд, цагдаагийн байгууллага, зохих ажилтанд яаралтай мэдэгдэх үүрэгтэй.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД:

Бүрэн дунд боловсролтой байх, мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол давуу тал гэж үзнэ

Цэргийн алба хаасан давуу тал гэж үзнэ

Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал гэж үзнэ

Компьютерийн зохих мэдлэгтэй байх

Аливаад эерэг хандлагатай, зан харилцаа сайтай, сурч мэдэх өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэлтэй, хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай байх

Байгууллагын бүх төрлийн мэдээллийн нууцыг чандлан хадгаладаг байх

БИД ТАНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА:

  • Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ /Гэр бүлийн хамт/

  • Хоол болон унаа үнэгүй

  • 12 цаг, 24 цагийн гараагаар ажиллана

  • Аюулгүй байдлыг эрхэмлэдэг, шударга найрсаг хамт олон таныг хүлээж байна.

Анкет илгээх