CATERPILLAR-ийн анхны дизель хөдөлгүүр
CATERPILLAR-ийн анхны дизель хөдөлгүүр
1930 оны 6-р сарын 28-нд АНУ-ын Калифорни мужийн Сан-Леандро хотод Caterpillar-ийн анхны дизель хөдөлгүүрийн D9900 загварын гар аргаар угсарсан эх загвар болох “Old Betsy”-г бүтээжээ. Үйлдвэрийн №1A14 дугаартай уг хөдөлгүүрийг 16 гаруй сарын турш туршсаны эцэст 1931 оны сүүлээр үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.
1933 онд D9900 хөдөлгүүрийн үйлдвэрлэл зогссон ч Old Betsy-ийн түүх үүгээр дууссангүй. 1972 онд анх бүтээгдсэнээсээ хойш 42 жилийн дараа утаа болон дулаан ялгарлын туршилтад орж, амжилттай давсан нь инженерүүдийг гайхшруулжээ.
1973 оны 11-р сарын 29-нд түүхэн ач холбогдлыг нь үнэлэн Old Betsy-г АНУ-ын Смитсоны Америкийн түүхийн (Smithsonian's Museum of American History) музейд хүлээлгэн өгсөн байна. Өдгөө Old Betsy нь Caterpillar-ийн инженерчлэл, инновацын түүхийг илтгэх үнэт өв болон хадгалагдаж байна.
Бусад мэдээ
Манай тоног төхөөрөмжийг сонирхож байна уу?
Манай мэргэжилтнүүд таны асуултад хариулахад бэлэн байна.





