𝐌𝐢𝐜𝐡𝐞𝐥𝐢𝐧
𝐌𝐢𝐜𝐡𝐞𝐥𝐢𝐧 брэнд 1959 оноос хойш барилга болон уурхайн хүнд даацын техникийн дугуйнд радиал технологийг нэвтрүүлж, салбартаа инновацийг түүчээлсээр иржээ.
Энэхүү туршлагадаа тулгуурлан тэд уурхайн хатуу ширүүн орчинд зориулсан өндөр даац, бат бөх чанарыг тасралтгүй сайжруулж байна. Тухайлбал, дугуйн даралт, температур, байршлыг бодит цагт хянах MEMS (Michelin Earthmover Management System) систем нь уурхайн талбайн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах гол шийдэл болов.
Түүнчлэн зэврэлтэд тэсвэртэй ган утсан бүтэц, хээний оновчтой шийдлүүд нь техникийн сул зогсолтыг багасгаж, ашиглалтын хугацааг уртасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Та бүхэнд уурхайн аюулгүй, зогсолтгүй ажиллагааг хангах өндөр чанар бүхий 𝐌𝐢𝐜𝐡𝐞𝐥𝐢𝐧 хүнд даацын дугуйг албан ёсны эрхтэйгээр санал болгож байна.
Бусад мэдээ
Манай тоног төхөөрөмжийг сонирхож байна уу?
Манай мэргэжилтнүүд таны асуултад хариулахад бэлэн байна.





