YELLOW BLOOD SEMINAR' 2026 амжилттай зохион байгуулагдлаа!
YELLOW BLOOD SEMINAR' 2026 амжилттай зохион байгуулагдлаа!
Barloworld Mongolia компаниас CAT® техникийн эзэмшигчдэд зориулан жил бүр зохион байгуулдаг "Yellow Blood" арга хэмжээ 3 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн семинараар зориулалтын тос хэрэглэхийн ач холбогдол, тохиромжгүй тосноос үүдэх эрсдэл, техник үйлчилгээ болон засварын үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүдийн талаар мэргэжлийн багууд мэдээлэл хүргэлээ.
Семинарын үеэр хэлэлцсэн үндсэн сэдвүүд:
Хуваарьт техник үйлчилгээ (PM)
Техник хяналтын үйлчилгээ (CM)
Засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт (Backlog Management)
Filter, Fluid, S·O·S болон G.E.T шийдлүүд
Мөн техник үйлчилгээ, засварын Maintenance & Repair (M&R) процессын эхний гурван үе шатанд онцгойлон анхаарч, техникээ найдвартай, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн мэдлэг, туршлагаа харилцагчидтайгаа хуваалцлаа.
CAT® техникээ зөв арчилж, бүтээмжээ хамтдаа нэмэгдүүлье!
Бусад мэдээ
Манай тоног төхөөрөмжийг сонирхож байна уу?
Манай мэргэжилтнүүд таны асуултад хариулахад бэлэн байна.





