Түгээмэл асуулт хариулт

Барловорлд Монголиа ХХК

Засварын механик бэлтгэх хөтөлбөр гэдэг нь Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК өөрийн засварын боловсон хүчинийг бэлтгэж авдаг хөтөлбөр бөгөөд 5 сарын хугацаатай үргэлжилдэг. 5 сарын хугацаанд онол, дадлага хосолсон байдлаар сургалт явагдаж САТ-ын тоног төхөөрөмжийн анхан шатны засварын механик болж төгсөх ба амжилттай төгссөн суралцагч манай компанид шууд ажиллаж эхэлнэ. Сургалтын хугацаанд унаа, хоол, сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог. Тус сургалтанд элсэхийг хүсэгчидээс сонгон шалгаруулж авдаг ба анхлан тавигдах шаардлага нь техник технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх, англи хэлний мэдлэгтэй байх зэрэг болно.
Засварын механик бэлтгэх сургалтыг хэзээ эхлүүлэх нь тухайн жилийн бизнес төлөвлөгөө, компаний ажиллах хүчний хэрэгцээ шаардлага зэрэг дээр тулгуурлан менежментээс гаргах шийдвэрээс хамаардаг тул тодорхой хугацааг урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Тус сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэмэгц бид өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дээрх хуудсуудаараа дамжуулан зарлаж бүртгэдэг.
Манай компаниас олон нийтэд зориулан тодорхой төлбөртэйгөөр явуулдаг Хүнд машин механизмын Операторын сургалт нь нийт 5 хоногийн хугацаатай нийт 40 цагийн сургалт байдаг ба тус сургалт нь Хүнд механизм барьдаг, туршлагатай операторуудад зориулсан, САТ-ын тоног төхөөрөмж дээр мэргэшүүлэх сургалт юм. Сургалтын үнэ төлбөрийн талаар 70187588 утсаар залган Сургалтын хэлтэстэй холбогдож лавлана уу.
Операторын сургалтын 2020 оны хуваарийг ЭНЭ холбоосоор орж үзнэ үү.
Бид харилцагч байгууллагуудынхаа засварын ажилчдад зориулан тодорхой сэдвүүдээр, үнэ төлбөртэй засварын сургалтуудыг зохион байгуулдаг. Ямар ямар сэдвээр хэзээ хэзээ засварын сургалт явагдахыг ЭНЭ холбоосоор орж үзнэ үү. Хэрэв энэхүү хуваарьт танд хэрэгтэй засварын сургалт байхгүй байвал 70187588 утсаар залган манай компаний Сургалтын хэлтэстэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Хэрэв танай байгууллагад тодорхой засварын сургалтыг авах шаардлагатай 5-аас доошгүй хүн байгаа бол бид танай байгууллагад хэрэгтэй сургалтыг таны хүссэн хугацаанд зохион байгуулж явуулах боломжтой.
Хугацаа Тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөл
1 хоног 8 мото цаг 12 мото цаг Хязгааргүй мото цаг
7 хоног 40 мото цаг 60 мото цаг Хязгааргүй мото цаг
30 хоног 176 мото цаг 420 мото цаг Хязгааргүй мото цаг
Хэрэв та мото цагийн нөхцлөөр түрээсийн гэрээ хийсэн бол ашигласан илүү цагийн тоогоор илүү цагийн төлбөрийг төлнө.
Аливаа тоног төхөөрөмжийг түрээслэх хугацаанд компанид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ба техник түрээснээс орж ирэхэд буцаан олгогдог.
Барьцаа төлбөр нь түрээсийн НӨАТ орсон үнийн дүнтэй тэнцүү.
Тийм. Хэрэв та нэмэлтээр хэрэгслүүд авах бол түрээсийн төлбөр нэмэгдэнэ.
a) Төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх үйлчилгээ (250 мото цаг тутамд)
b) Хэвийн элэгдэл хорогдол
a) НӨАТ-н зардал
b) Шатахууны зардал
c) Газартай харьцах эд ангийн зардал (шүд, хутга, соёо)
d) Тээвэртэй холбоотой зардлууд
e) Буруу ашиглалтаас үүдэн гарах зардал
f) Операторын зардал
Болно. Гэхдээ тухайн техник дээр ажиллах оператор нь мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой ба бичиг баримтыг нь цахим шуудангаар өгнө.
Болно. Энэ тохиолдолд тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн үеийн даатгалыг зайлшгүй хийлгэх шаардлагатай.
Түрээслүүлэгч талын байранд түрээслэгч талын хариуцагч тоног төхөөрөмжийг шалган хүлээж авсан өдрөөс түрээслүүлэгч талд тоног төхөөрөмжийг өгөх өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Хувь хүн бол Байгууллага бол
- Иргэний үнэмлэх эх хувиар
- Тээврээ өөрөө хариуцах бол тээвэрлэх үеийн даатгалын гэрээ
- Heavy rental тоног төхөөрөмжийг түрээслэх бол ашиглалтын үеийн даатгалын гэрээ
- Түрээсийн төлбөр төлсөн баримт
- Операторыг хариуцах бол мэргэшсэн жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар
Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Гадаадын хөрөнгө оруулалттай бол Гадаадын хөрөнгө оруулагчийн гэрчилгээний хуулбар
- Тамга
- Захиралаас өөр хүн гэрээн дээр гарын үсэг зурах бол захирлын гарын үсэгтэй итгэмжлэл
- Тээврээ өөрөө хариуцах бол тээвэрлэх үеийн даатгалын гэрээ
- Heavy rental тоног төхөөрөмжийг түрээслэх бол ашиглалтын үеийн даатгалын гэрээ (Худалдааны төлөөлөгч даатгалын байгууллагатай холбогдон даатгалыг хийлгэх, даатгалын байгууллага нь ВАТТ ХХК-ний харилцдаг байгуулах болох Монгол Даатгал
- Операторыг хариуцах бол мэргэшсэн жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар
- Түрээсийн төлбөр төлсөн баримт
Манай компани нь TDB Лизинг http://www.tdb-leasing.mn/mn/https://xacleasing.mn/ компаниудтай гэрээтэй бөгөөд та хүссэн тоног төхөөрөмжөө тус компаниудаар дамжуулан лизингээр худалдан авч болно.
- Та манай компаний шинэ болон ашиглагдсан бүх төрлийн тоног төхөөрөмжийг (цахилгаан үүсгүүрээс бусад) лизингээр авч болно.
- Иргэн бол
o Иргэний үнэмлэхний (ИҮ) хуулбар;
o Орлого тодорхойлох баримтууд:
 Дансны хуулга.
 Ажлын гэрээ.
 Өөрийн машин механизмын гэрчилгээ.
- Аж ахуйн нэгж бол
o ААН - ийн гэрчилгээ, дүрэм;
o Гүйцэтгэх захирлын ИҮ-ний хуулбар;
o Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
o Эрх бүхий этгээдийн зөвшөөрөл;
o Бизнесийн орлого тодорхойлох баримтууд
- Урьдчилгаа төлбөр 20%
- Сарын хүү 1.8% - 2.0%
- Хугацаа 60 сар
- Үйлчилгээний шимтгэл 0.8%
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг хуулийн этгээд 12 сар, иргэн бол 6 сар эрхэлж буй.
- Идэвхитэй хугацаа хэтэрсэн болон муу зээлийн түүхгүй байх.
- Ашиг орлогоороо түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх.
- Хэрэв ашиглагдсан тоног төхөөрөмж авах бол үйлдвэрлэгдсэн хугацаа нь 5 жил дотор байх
- Урьдчилгаа төлбөр 20% - 50%
- Сарын хүү 1.4% - 1.8% (MNT), 1.0% - 1.2% (USD)
- Хугацаа 6 – 36 сар
- Үйлчилгээний шимтгэл 0.5%
Баталгаат засвар гэдэг нь баталгаат хугацаандаа байгаа бүтээгдэхүүний эвдрэлийг, үйлдвэрлэгчээс нийлүүлдэг сэлбэг ашиглан, эвдэрсэн эд анги болон эвдрэлээс үүдэн гэмтсэн эд ангийг оролцуулан засах эсвэл солих байдлаар эвдрэлийн өмнөхтэй адил ажиллагаатай болгох үйл явцыг хэлнэ
САТ-н шинэ машин, шинэ сэлбэг, дахин сэргээн засварлагдсан (REMAN) компанийн сэргээн засварласан ( EXCHANGE) гэх мэт CAT-н бүхий л эд ангиуд 12 сарын баталгаат хугацаатай байна. Компанийн сэргээн засварласан эд анги 6000 мото цаг, бусад эд ангид мото цагын хязгааргүй. Хэрэглэгч хүсвэл нэмэлт баталгааг худалдаж авч болно. Жич: Ашиглагдсан тоног төхөөрөмж дээр баталгаат хугацаа нь тухайн тоног төхөөрөмжөөсөө хамаараад өөр өөр байна. 800 мото цагт 3 сар – 5000мото цагт 12 сар хүртэлх (Power train + Hydraulic system)
Баталгаат хугацааны эвдрэл гэдэг нь материалын цутгалтын алдаа, хийцийн алдаанаас эсвэл үйлдвэрлэгчийн ажилтны буруу угсаргаанаас болж эвдрэл гарахыг хэлнэ
Баталгаат хугацаанд эвдрэл гарахад борлуулагчид нэн даруй мэдэгдэх, шаардлагатай бол машиныг зогсоох хэрэгтэй. Засвар хийхэд техникийг бэлэн байлгах.
Үйлдвэрлэгчийн алдаанаас болсон бүхий л эвдрэл гэмтэл хамрагдах боломжтой
Шимний тохиргоо хийх, төлөвлөгөөт засвар үйлчилгээ буюу Operation and Maintenance Manual- д заасан ажилууд баталгаат засварт хамаардаггүй. Мөн бүтээгдэхүүний буруу ашиглалт, буруу хадгалалт, буруу засвар үйлчилгээ хийх, зөвшөөрөлгүйгээр нэмэлт тоноглол тавих, түлшний тохиргоонд өөрчлөлт хийх гэх мэт харилцагчийн алдаанаас болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон эвдрэл гэмтлүүд баталгаат засварт хамаарахгүй. Үйлдвэрлэгчээс нийлүүлэгдээгүй сэлбэгийг (дуураймал) ашигласнаас үүдэн гарсан эвдрэл нь баталгаат засварт хамрагдахгүй.
Тухайн эвдрэлтэй хамааралтай овор ихтэй сэлбэгийн тээвэрлэлт, өргөх техникийн зардал гэх мэт зардлуудыг харилцагч хариуцдаг.
Үйлдвэрлэгч болон борлуулагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн аливаа өөрчлөлт, нэмэлт тоноглол хийж, түүнээс үүдэлтэй гарсан эвдрэл гэмтлүүд баталгаат засварт хамаарахгүй.
Үгүй. Эвдэрсэн сэлбэгүүдийг заавал борлуулагчид хүлээлгэж өгөх ёстой. Тухайн сэлбэгийг шинжилгээнд оруулж, шаардлагатай тохиолдолд үйлдвэр лүү явуулж, цаашид эвдрэл дахин давтагдахгүй талаас нь сайжруулах арга хэмжээг авдаг.
Борлуулагчаас зөвшөөрөл авч зураг, репортоор баримтжуулсан тохиолдолд болно
AFA гэдэг нь Applied Failure Analysis буюу эвдрэлийн дараах дүн шинжилгээг хэлдэг. AFA нь ямар нэгэн тоног төхөөрөмж, эд ангид эвдрэл доголдол үүсч үүргээ гүйцэтгэж чадахааргүй болсон үед тухайн эвдрэл юунаас болж үүссэнийг олж тогооход чиглэгдсэн нарийвчилсан дүн шинжилгээ юм.
• Эвдрэлийн тоог цөөрүүлэх
• Эвдрэлийг дахин давтагдуулахгүй байлгах
• Засвар үйлчилгээний зардлыг багасгах
• Бүтээгдэхүүний бэлэн байдлыг нэмэгдүүлэх
• Эвдрэлтэй холбоотойгоор авч болох оновчтой арга хэмжээ, шийдвэр гаргахад түлхэц үзүүлэх
Эвдрэлийн дүн шинжилгээ нь дараах тохиолдолд хийгдэнэ. Үүнд:
• Томоохон эд анги Caterpillar-ын стандартын баталгаа хүчинтэй хугацаанд эвдрэх
• Томоохон эд анги WAE/CRC -ын засварын баталгаатай үед эвдрэх
• Том хэмжээний эвдрэл гарах үед
• Эвдрэл давтагдаж гарах тохиолдолд
• Харилцагч хүсэлт гаргасан тохиололд тус тус хийж гүйцэтгэнэ.
Хөдөлгүүр, кроп, явах эд анги, цилиндр гэх мэт томоохон эд анги баталгаат хугацаандаа эвдэрсэн тохиолдолд эд анги нь дилерийн засварын цех-т хүргэгдэж задаргаанд оруулж, эвдрэлийн шинжилгээг хийдэг. Харин өөр бусад эд анги эвдэрсэн тохиолдолд харилцагчийн хүсэлтийн дагуу төлбөртэй хийж болно
Эхлээд AFA/Warranty -ын баг руу хандаж эвдэрсэн эд ангийн талаар аль болох дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. Харилцагчийн өгсөн мэдээлэл бүрэн бөгөөд үнэн зөв байснаар эвдрэлийн шалтгааныг олж тогтооход хялбар болох ба AFA -ын дүгнэлтийг бодитой зөв гаргахад чухал ач холбогдолтой байдаг. Эвдрэлийн шинжилгээг хийхэд дараах мэдээлэл, баримтууд шаардлагатай болдог. Үүнд:
• Машины болон эд ангийн сериал дугаар, мот цагийн мэдээлэл
• Оношилгооны болон сервис тайлан /report/
• PSR, ECM файл, SOS тосны шинжилгээний хариу, түүх
• Төхөөрөмжийн засвар үйлчилгээний түүх, эд ангийн засварын түүх
• Эвдэрч доголдсон эд анги болон холбогдох хэсэг хэлтэрхийг цуглуулах
• Эвдрэл гармагц зураг авч баталгаажуулах
Ихэнх тохиолдолд чадна. Ямар нэгэн бүтээгдэхүүн эд анги яг яагаад эвдрэх болсон шалтгааныг деталчлан дэлгэрэнгүй байдлаар тайлбарлах нь эвдрэлийн шинжилгээний бас нэг үндсэн үүрэг зорилт байдаг. Гэвч эвдрэлийн талаарх зарим нэг мэдээлэл дутмаг байдлаас болж шалтгааныг тогтооход бэрхшээл мөн гарч болдог. Аль ч тохиолдолд дүгнэлт нь шинжилгээ хийх явцад ажиглагдсан олдвор болон бусад баримт мэдээлэл дээр тулгуурласан байх ба most probable root cause /хамгийн их магадлалтай шалтгаан/ - ыг олж тогтооход чиглэнэ.
Эвдрэлийн шинжилгээг хийж гүйцэтгэх тодорхой заагдсан хугацаа гэж байдаггүй. Харин эд ангийн хэмжээ, эвдрэлийн ноцтой байдлаас хамаарч бидэнд зорилтот хугацаа байх ба тэр нь 3 – 14 өдөр байна. Харин зарим тохиолдолд эвдрэлд хамаарах бүрэлдэхүүн хэсэгүүд болон холбогдох мэдээлэл дутуу ирүүлэх, харилцагч талаас дур мэдэн арга хэмжээ авах, бусад нэн чухал буюу яаралтай шинжилгээнүүдтэй давхцах зэргээс хамаарч бодит хугацаа өөрчлөгддөг.
Эвдрэлийн тохиолдол ихэвчлэн харилцан адилгүй ч асуудлын шалтгаанаас хамаарч бүтээгдэхүүний дефект (үйлдвэрээс хамаарсан асуудал), засвар угсаргааны алдаа (дилерийн угсаргааны асуудал) болон буруу ашигалалтын (харилцагчаас хамаарсан эвдрэл) гэсэн үндсэн 3 хэсэгт ангилж болно.
Эвдрэлийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд доорх 8 алхам багтана.
1. Асуудлаа үнэн зөвөөр тодорхойлох
2. Баримт мэдээлэл цуглуулах
3. Ажиглах болон тэмдгэлэх
4. Баримт дээр тулгуурлаж логик гаргалгааг олох
5. Most probable root cause /хамгийн их магадлалтай шалтгаан/ -ыг тодорхойлох
6. Холбогдох талтай нь мэдээлэл солилцох
7. Шийдвэр зааварчилгааны дагуу засвар хийх
8. Харилцагчтай холбоо тогтоох
Эдгээр алхамуудыг баримталж шинжилгээг явуулах ба үзлэг хийх үед хамгаалах хувцас хэрэгсэл, чийдэн, микроскоп, шаардлагатай багаж хэрэгсэл ашигладаг. Шинжилгээг AFA –д зориулсан тусгай лабораторид эсвэл засварыг цехийн байранд явуулж болно. Хэрэв шинжилгээгээр эвдрэлийн шалтгаан тогтоогдсон гэж үзвэл Failure Analysis Report -д тайлагнаж дүгнэлт гаргадаг.
Ихэнх тохиолдолд эд анги эвдэрвэл засварын цех рүү явуулж задаргаанд орж шинжлүүлдэг ч зарим онцгой тохиолдолд AFA team -ээс хүн томилж харилцагчийн сайт дээр үзлэг хийж болно. Харин эвдрэлийн шалтгааныг тогтооход шаардагдах багаж тоноглол хангалтгүй тохиолдолд дилерийн засварын цех рүү эд ангийг хүргүүлэх хэрэгтэй болдог.