ГАЗАРТАЙ ХАРЬЦАХ ЭД АНГИ

ХЭРЭГЛЭЭНДЭЭ ТОХИРУУЛ

  • Тоног төхөөрөмжийнхөө үнэтэй эд ангиудыг хамгаал
  • Тоног Төхөөрөмж ашиглалтын зардлаа бууруул
  • Тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуул

Аливаа тоног төхөөрөмжийн хамгийн чухал хэсэг нь ажлын багаж юм. Шанага, хутга, адаптер, ир, соёо буюу тоног төхөөрөмжийн үндсэн ажлын багаж болох газартай харьцах эд анги (ГХЭА) нь тухайн тоног төхөөрөмжийн ашиглалт, зориулалтыг шууд тодорхойлдог.

ГХЭА нь тоног төхөөрөмжийн ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг. ГХЭА-ийг буруу сонгох нь бүтээлд нөлөөлөөд зогсохгүй шатахуун зарцуулалт, засвар үйлчилгээний болон олборлолтын тонн тутмын зардлууд нэмэгдэж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа багасах нөлөөтэй.  

Caterpillar нь бүтээмжийг хамгийн өндөрт түвшинд хүргэх тусгай зориулалтын ГХЭА-ийн сонголтуудыг санал болгодог ба бид ашиглалтын зардал, засвар үйлчилгээний зардлыг хамгийн бага түвшинд байлгах, үр дүнтэй сонголт хийхэд тань туслах болно.

Бид таньд хэрэгцээ шаардлагад тань нийцсэн, бат бөх, элэгдэл багатай, тонн тутамд хамгийн бага өртгөөр олборлолт хийх сонголтуудыг санал болгож байна.



Газартай харьцах эд ангийг зөв сонгох нь ажлын бүтээмж, ашигт чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Вагнер Ази Тоног Төхөөрөмж компани нь ажлын талбайн нөхцөл, хэрэглээний тусгай шаардлагыг хангасан, таны тоног төхөөрөмжид тохирох олон сонголтуудыг санал болгож байна. Газартай харьцах эд ангийг хэрэглээндээ тааруулан зөв сонгож тоног төхөөрөмжийн бүтээмжээ нэмэгдүүлээрэй.

Шанага, хутга, адаптер, ир, соёо зэрэг танд хэрэгтэй бүх л Cat газартай харьцах эд анги нь сайн чанарын гангаар, тусгай загвараар хийгдсэн байдаг. Үр дүнд нь суурилуулж, салгахад хялбар, нэврэлт сайтай хирнээ удаан эдэлгээтэй болдог.

Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй эрхлэгч нар нь Cat газартай харьцах эд ангийн найдвартай ажиллагаанд итгэл төгс байдаг. Учир нь Cat ГХЭА нь машины их биед гэмтэл учрахаас сэргийлээд зогсохгүй машины элэгдлийг багасгах зэрэг олон давуу талтай. Эдгээр давуу талуудаас нэмж дурдвал:



Facebook Twitter Google Plus