• Засвар үйлчилгээний хэлтэс
Барловорлд Монгол ХХК-н Засвар үйлчилгээний хэлтэс нь Монгол орны өнцөг булан бүрт  болон УБ хотод САТ, САТ-бус тоног төхөөрөмжийн их засвар, дуудлагын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн доголдлыг оношлох, техникийн модернизаци хийх, задаргаа-угсаргаа хийх, оношилгоо болон бусад засвартай холбоотой үйлчилгээг хийж байна. Уг хэлтэс нь 100 гаруй мэргэжлийн механикч, 20 гаруй удирдлагын ажилчидтай бөгөөд үүнд хөдөө орон нутгийн засвар үйлчилгээний баг, УБ хот дахь засвар үйлчилгээний баг,САТ-ын бус тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний баг, Генераторын засвар үйлчилгээний баг, Техникийн Зөвлөх баг, Засварын Бүртгэлийн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн чанартай үйлчилгээ, байгаль орчин хамгаалах хүрээнд ISO9001:2015, OHSAS18001:2007 стандартыг хэрэгжүүлж, САТ-ын  бохирдлын хяналтын 4 од болон САТ-ын сертификажсан их засварыг хийх эрхтэй.

  • Дуудлагын засвар үйлчилгээ
УБ хотод төвтэй дуудлагын засвар үйлчилгээний хэлтэс маань Монгол орон даяар 24/7 үйлчилгээг үзүүлдэг. 50 гаруй мэргэжлийн механикчид, 20 орчим хүргэлтийн автомашин, хөдөө орон нутагт байрлах гурван салбар нь танд бүх төрлийн засвар үйлчилгээ,оношилгоо, угсралт, задаргааг санал болгож байна.


  • УБ хот дахь засвар үйлчилгээний хэлтэс

УБ хотод 2 өндрийн кран (3.2T, 10T), 9 тусгай засварын лифт (хэмжээ 773, D9, 980, 390, г.м), тосны цэг (шүүлтүүр болон хуваарилах систем)-ээр тоноглогдсон 975 м2  засвар үйлчилгээний талбай бий. УБ хот дахь засвар үйлчилгээний хэлтэс нь Катерпилларын Бохирдлын Эсрэг Хяналтын 4 одтой бөгөөд 350 м2 талбайтай том тоног төхөөрөмж угаах угаалгын хэсэгтэй. 13 мэргэжлийн механикчид 20 гаруй жилийн хугацаанд 70 гаруй автомашины их засварыг хийсэн туршлагатай.

2.3. САТ- бус тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ

САТ-бус тоног төхөөрөмж болох SEM бульдозер, Allmand-ын гэрэл, Genie өргөгч төхөөрөмж, AGCO болон зам барилга, хөдөө аж ахуйн бүхий л төрлийн тоног төхөөрөмжид САТ-бус тоног төхөөрөмж засварын 18 механикчид ерөнхий үйлчилгээ, угсралт, холболт гэх мэт үйлчилгээг хийж үзүүлэх болно.  УБ хот дахь САТ- бус тоног төхөөрөмжийн хэлтэс нь 375 м2 талбай бүхий бүрэн тоноглогдсон Igloo засварын хэсэгтэй.  18 механикчид маань хөдөө орон нутагт засвар үйлчилгээ хийхэд зориулагдсан гурван автомашинтай.

САТ-бус тоног төхөөрөмж засварын хэлтэс нь УБ, Дархан болон Ханбогд гэсэн 3 салбартай.

2.4. Эрчим хүчний төхөөрөмжийн засвар үйлчилгээ

Үйлдвэрийн генераторын засвар, угсаргаа, төлөвлөгөөт үйлчилгээ, доголдлыг оношлох, засварлах үйлчилгээг мэргэжлийн 11 чадварлаг механикчид хийж гүйцэтгэх болно. ВАТТ нь 12kW-7.2MW хүчин чадалтай генераторыг борлуулдаг.

 

2.5. Замын-Үүд дахь задаргааны хэсэг

Замын -Үүд дахь салбарт Уул уурхайн бүх төрлийн тоног төхөөрөмжийн угсаргааг 450 м2 талбайтай засварын хэсэг болон 1,5 га талбайд хийж гүйцэтгэнэ. Тоног төхөөрөмжийн их биеийг гагнах болон бусад угсралтын ажлыг өвлийн улиралд ч хийх боломжтой засварын хаалттай хэсэгтэй.  Механикчдад зориулсан тохилог гурван хүний багтаамжтай байр бий.

2.6. Заамар тоног төхөөрөмжийн угсралт болон засварын хэсэг

Заамар салбарт багажны өрөө, оффис, дөрвөн хүний орон сууц, сэлбэгийн агуулах багтсан 9000 м2 талбайтай газарт засварын баг хамт олон үйл ажиллагаа явуулж байна. Хоёр механикч, нэг сэлбэгийн ажилтан, нэг дуудлагын автомашин энэхүү салбарт тогтмол бий.

 

2.7. Техникийн зөвлөх баг

Энэхүү баг нь гурван засварын зөвлөх, нэг үйл ажиллагаа төлөвлөгч, нэг техникийн инженерийн хамтаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  M&R болон засвар үйлчилгээний хэлтсийн менежментийн процессийг дэмжихэд чиглэгдсэн байдаг. Засварын зөвлөхүүд маань техникийн зөвлөгөө, техникийн шийдэл, инженерийн хөгжүүлэлт, засварчдад зориулсан ганцаарчилсан сургалтыг өгч засвар үйлчилгээний хэлтсийг дэмжиж ажиллаж байна.  Үйлчилгээний зөвлөх багийн хамтаар Барловорлд Монгол ХХК нь алсын зайнаас утас болон цахим шууданг ашиглаж харилцагчийн тоног төхөөрөмжийн бүхий л асуудлыг шийдвэрлэх болно.

Үйл ажиллагаа төлөвлөгч нь их засвар, засвар төлөвлөх, тооцоолохын тулд Засвар Үйлчилгээний хэлтсийн хүрээнд Spicework ажлын систем болон Microsoft Project-ыг ашигладаг.

 

2.8. Багажны өрөө

Засвар үйлчилгээний хэлтэс нь бүх засвар үйлчилгээнд зориулагдсан тусгай багаж хэрэгсэлтэй багажны өрөөтэй. САТ болон САТ-ын бус тоног төхөөрөмжинд зориулагдсан тусгай багаж (750 орчим багаж)-ийг багажны ажилтан хариуцаж, хянаж байна.