Хишиг Арвин Индустриал ХХК 5 ширхэг САТ 777E автосамосвалуудыг худалдан авч үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүллээ.

Таван Толгойн томоохон төслүүдэд олон улсын компаниудаас дутахгүй үнэтэй хувь нэмэр оруулж буй Хишиг Арвин Индустриал ХХК нь үйл ажиллагааны цар хүрээг тэлж 1,004 морины хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологоор тоноглогдсон 100 тонны даацтай 5 ширхэг CAT 777E загварын автосамосвалуудын түлхүүр гардуулах ёслол өчигдөр буюу 10 сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Эрдэнэс Таван Толгойн Баруун цанхийн уурхай дээр болж өнгөрлөө. Уг тоног төхөөрөмжүүдийг Монголын дэд бүтэц болон барилга, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбаруудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ тасралтгүй үзүүлж байгаа ТиДиБи Лизинг ХХК амжилттай санхүүжүүллээ. Тус арга хэмжээнд ТиДиБи Лизингийн Гүйцэтгэх захирал Казүхиса Фүжимото, Хишиг Арвин Индустриал ХХК-ийн Уурхайн ашиглалтын инженер Б. Амармандах, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Аналитик Инновацийн Газрын захирал С.Цэрэнням, Худалдааны төлөөлөгч Н.Урандөш болон бусад удирдах албаны ажилчид оролцож ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 

Дашрамд дурдахад Хишиг Арвин Индустриал ХХК нь 1,400 орчим ажилтантай, 3 ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Монголын уул уурхайн компани дундаас хамгийн олон эмэгтэй оператортай ба өдгөө 30 хол давсан байна. Эрхэм харилцагч Хишиг Арвин Индустриал ХХК  болон ТиДиБи Лизингийн хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Facebook Twitter Google Plus