Гүйцэтгэх захирал Стив Поттер Gobi Gallop хандивын морин аялалд амжилттай оролцжээ.

Манай гүйцэтгэх захирал Стив Поттер ньөнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Gobi Gallop хандивын морин аялалд оролцоод ирлээ. Энэхүү аялал нь дэлхий дээрх хамгийн урт хандивын морин аялал гэж тооцогдож байгаа юм (700 км замыг 10 хоногт).

Хүүхдийн төлөө Вэлүү сангийн ажиллуулдаг Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд зориулагдсан цэцэрлэг, асрамжийн газрын жилийн хэрэгцээний төсөв босгох энэхүү арга хэмжээнд манай ажилчид хандив өргөсөн билээ.

Вэлүү сангаас өнгөрсөн хагас сайн өдөр зохион байгуулсан Гала үдэшлэг дээр Гүйцэтгэх захирал Стив Поттерийг тус сангаас хамгийн өндөр дүнтэй хандив өргөсөн хэмээн "Hero Award"-аар шагналаа.

Та бүхний өгөөмөр сэтгэл, хандивт дахин талархсанаа илэрхийлье.
Facebook Twitter Google Plus