Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК дугуй засварын явуулын үйлчилгээ үзүүлдэг боллоо.



7 сарын 27  ны өдөр  "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь USAID ийн дэмжлэгтэйгээр явуулын дугуй засварын үйлчилгээ Монгол орон даяар үзүүлэх тухай 3 талт гэрээнд "Бодь Мөр Интернэйшнл" ХХК тай хамтран гарын үсэг зурлаа. Гэрээнд талууд хамтран Монгол орон даяар явуулын байдлаар уул уурхайн хүнд даацын машины дугуй засварлах, дугуйн менежментийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх талаар тусгажээ. Түнш компаниуд нь эхний ээлжинд уул уурхайн үйл ажиллагаа идэвхитэй явагдаж буй Өмнөговь аймагт үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа ба одоогийн байдлаар Лейтон, Монголын Үндэсний Олборлогч ХХК, Хишиг Арвин ХХК нарын үндсэн 3 хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгдөн аман хэлцээр хийгдсэн байна.

Facebook Twitter Google Plus