ВАГНЕР 20 НАС ХҮРЛЭЭ

 9-р сарын 30 ны өдөр Вагнерын хамт олон 20 жилийн ойн баяраа хамт олноороо халуун дотно тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээг нээн гүйцэтгэх захирал Стив Поттер үг хэлсэн ба тус илтгэлд ВАГНЕРЧУУДЫН 20 жилийн хугацаанд хамт бүтээсэн ололт амжилтыг дүгнэж цаашдын бүтээх баялаг түүхийн талаар эмхтгэн чиглүүлсэн шинэ үеийн Вагнерчуудыг огшоом нээлт хийсэн юм.

Арга хэмжээний үеэр Уул уурхайн технологийн зориулалттай хүнд даацын авто машины засварчин Ч. Ганболд  20 жилийн хүндэт тэмдэгээр энгэрээ мялаалаа.

1996 онд үйл ажиллагаагаа даруухан эхлүүлж байсан манай компани өнөөдөр эрч хүчтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол залуучуудаас бүрдсэн групп компани болтлоо өргөжин тэлж өсч хөгжсөн байна. Энэ талаар манай ерөнхийлөгч Брюс Вагнер ч хэвлэл мэдээллийн хэрэгслээрх 20 жилийн ойн мэндчилгээндээ бахархан дурьдсан байдаг.

Техник технологийн хөгжил секундээр хөгжиж буй энэ цагт Вагнерын хамт олон өмнөх 20 жилээсээ 2 нугалсан ололт амжилтуудаар дүүрэн түүхийг бүтээх нь дамжиггүй. Та бүхний цаашдын ажил үйлсэд улам өндөр амжилтыг хүсье. 

Facebook Twitter Google Plus