Бид АмЧам гишүүдийн хамт залуусын хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийлээ



2017 оны 4-р сарын 1-нд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим ( АмЧам ) нь хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачлагын хүрээнд Монгол улсын их дээд сургуулиудын 100 оюутныг үнэ төлбөргүй сургалт, лекцэнд хамруулсан “АмЧамын Ментор Өдөрлөг 2017” арга хэмжээг Корпорэйт Зочид Буудал Энд Конвеншн Центр-т зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын их дээд сургуулиудын 3-4-р курсийн 100 оюутан залууст бүтэн өдрийн турш хувь хүний хөгжил, амжилтанд хүрэх арга зам болон карьер хөгжүүлэлт зэрэг сэдвүүдийн хүрээнд АмЧамын гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд болон манай Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал Гарретт Вилсон илтгэл тавьсан юм.
Facebook Twitter Google Plus