Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК Нийгмийн Хариуцлагын хүрээнд Вагнер Цогцолборт Гурилан бүтээгдэхүүн хийх нээлттэй өдөрлөг зохион байгууллаа


Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болгож  4-р сарын 15-ны өдөр Цогт Цэций сумын дунд сургуулийн 4-р ангийн хүүхдүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Тус  арга хэмжээний үеэр Вагнер Цогцолборын ажилчид болон Монроуд ХХК хамтран 27 хүүхэд 3 багш нарт нь өөрсдийн цогцолборыг танилцуулан хүүхэд тус бүр өөрсдөө болон манай зохицуулагч тогооч нарын тусламжтайгаар бялуу урласан юм. Цогт Цэций суманд байрлах манай цогцолбороор аялсан хүүхэд багачууд өөрсдийн гараар урласан бялуугаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахаар авч явсан бөгөөд нэгэн өдрийг хөгжилтэйгөөр өнгрүүлжээ.

Facebook Twitter Google Plus