ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСТ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ



МОНГОЛ ИНЖЕНЕР 2017
Улаанбаатар, 04.20-2

Монгол улсын хэмжээнд Механик, тээврийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойд зориулан ШУТИС-ын Механик инженерийн сургуулиас зохион байгуулж буй Монгол инженер 2017 анхдугаар нэгдсэн олимпиад, эрдэм шинжилгээний их хурал 4 сарын 20-22ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Нийт 17 их дээд сургууль, 29 аж ахуй нэгж, албан байгууллагууд оролцож буй уг хэмжээнд ирээдүйн механик инженерүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийж ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК ерөнхий ивээн тэтгэгчдийн нэгээр хамтран ажиллаж мөн оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд

4 сарын 20     Ажлын байрны нээлттэй өдөрлөг

4 сарын 21     Улсын олимпиад

4 сарын 22   Инженер техникийн ажилтан болон оюутнуудын хамтарсан багийн тэмцээн, залуу эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгуулагдсан.

 

Олимпиадын нээлт, үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор док (Ph.D), проф., Б.Очирбат; Монгол улсын Ардын багш, академич, док (Sc.D), проф., Ч.Авдай; МУ-ын гавъяат багш, док (Ph.D), проф., Н.Төмөрбаатар, Вагнер Ази группын засварын үйл ажиллагааны ерөнхий менежер Б.Сүхбаатар, APU ХХК-ийн инженер Ц.Гантулга, MSM Автомотивын дэд ерөнхийлөгч Kelly Patterson нар оролцсон юм.

Нэгдсэн дүнг танилцуулбал:

Багийн нэгдсэн амжилтаар:

  • Тэргүүн байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутнууд (шилжин явах цом, диплом) - 383.35 оноо
  • Дэд байранд ШУТИС.БАС-ийн оюутнууд (диплом) - 307.3 оноо
  • ГУТГААР БАЙРАНД ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК-ЫН НЭРЭМЖИТ ШУТИС.МЕХТС-ИЙН ОЮУТНУУД (ДИПЛОМ) - 276.85 ОНОО
  • Тусгай байранд УБТЗ-ын ТДС-ийн оюутнууд - 183.8 оноо

Инженерийн хувийн амжилтаар:

  • I байранд ДЦС-4 ТӨХК-ийн инженер, техникийн ажилтан Ц.Дэмбэрэллхагва
  • II БАЙРАНД ВАГНЕР АЗИ ГРУПП ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН С.БАЯСГАЛАН
  • III байранд APU ХХК-ийн инженер, техникийн ажилтан Г.Мөнх-Очир


Оюутны хувийн амжилтаар (Онолын механик; Машин механизмын онол - 67 оюутнаас):
• I байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ
• II байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Цэнд-Аюуш
• III байранд ШУТИС.БАС оюутан Г.Чинаньдобонид
Оюутны хувийн амжилтаар (Материалын эсэргүүцэл; Машины эд анги - 81 оюутнаас):
• I байранд ШУТИС.Орхон аймаг дахь технологийн сургуулийн оюутан Л.Ундраа
• II байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Элбэг
• III байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ
Багийн тэмцээнд:
• Тэргүүн байранд ШУТИС.БАС-ийн оюутнууд (диплом, медаль, 1.5 сая төгрөг)
• Дэд байранд ҮБХИС.АБС-ийн оюутнууд (диплом, медаль, 0.9 сая төгрөг)
Нэрэмжит бодлогын амжилтаар:
• Онолын механикийн хичээлийн чиглэлд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ
• Машин механизмын онол хичээлийн чиглэлд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Цэнд-Аюуш
• Материалын эсэргүүцэл хичээлийн чиглэлд УБТЗ-ын ТДС-ийн оюутан М.Мөнхдаваа
• Машины эд анги хичээлийн чиглэлд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ
нар тус тус шалгарав.

Хувийн амжилтаар I, II, III байранд шалгарсан оюутнуудад алт, мөнгө, хүрэл медаль, диплом, ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, гарын бэлгийг (APU ХХК, Вагнер Ази групп, MSM групп) тус тус гардуулав.

Үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шинэ үр дүнгээс хуваалцах, үйлдвэр албан байгууллагуудад шинээр нэвтрүүлж буй технологиуд, инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 10 гаруй илтгэлийг инженер, техникийн ажилтнууд, профессор багш нар тавьж хэлэлцүүллээ.

Механик, Инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй ирээдүйн боловсон хүчний зохион бүтээх үйл ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжааг гүнзгийрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХХК цаашид ч дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мөн байгууллагын зүгээс нийт хамтран оролцсон дэмжигч байгууллага болон ШУТИС-ын Механик инженерийн сургуулийн захион байгуулах комисс баг хамт олонд гүн талархал илэрхийлье.  

Facebook Twitter Google Plus