Багануур ХК-д өөрөө буулгагч сaмосвалын / CAT 777D/ түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

Багануур ХК нь Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК тай 20 жилийн турш найдвартай түншлэлээр хамтран ажиллаж байгаа шилдэг харилцагчдын нэг юм. Тус байгууллага нь эдүгээ 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа, Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг бөгөөд Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг эх орны томоохон бизнес эрхлэгчдийн нэг.
Ёслолын ажиллагааны үеэр Багануур ХК-ын захирал М. Отгонбаяр, Вагнер Азийн хамт олонд талархал илэрхийлэхдээ: эх орны чухал хэрэгцээг нуруун дээрээ үүрч явдаг бидний ажил үйлсийг та бүхний хамтын ажиллагаагүйгээр  төсөөлхийн аргагүй, тиймдээ ч цаашилаад 2020 он хүртэлх өргөжин тэлэх ажлын явцад Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-аас байнгын худалдан авалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Дашрамд сонирхуулахад Монгол улсын анхны Гавьяат уурхайчин Багануур ХК-аас энэ жил төрөн гарчээ. Уул уурхайн салбарт нийт 32 жил ажиллаад буй оператор  Бадамын Эрдэнэбат нь сүүлийн 20 жилийн турш  зөвхөн CAT ын тоног төхөөрөмж дээр ажилладаг ба одоо ч CAT ын л тоног төхөөрөмжөөр мэргэшсэн оператор юм байна.
Facebook Twitter Google Plus