Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн КНХХороо ГССҮТ-ийн “Нэг Цэгийн Үйлчилгээ”-ний хүчирхийлэлд өртсөн хохирогчдийг хамгаалан байрлуулах өрөөг бүрэн засвар хийж тохижуулж өглөө.


Манай оронд өнөөгийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэм, эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид олон байгууллагын хаалга татан эцэст нь цөхрөнгөө барж, зохих тусламж дэмжлэг авч чадалгүй, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирдог байна. Харин ГССҮТ-ийн “Нэг Цэгийн Үйлчилгээ” 2009 оноос эрсдэлтэй нөхцөлд байгаа эдгээр үйлчлүүлэгчдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өдгөө 9 жилийн турш ажиллаж байгаа юм. 2016 он гэхэд нийт 4451 хохирогч үйлчлүүлсэн  тус хамгаалан байрлуулах өрөөг огт засаж янзлаагүй байна. Харин Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон сайн үйлсийг хийдэг бөгөөд энэ удаад Компаний Нийгмийн Хариуцлагын Хороо хэлэлцэн асуудалтай газрын байртай танилцан хүчирхийлэлд өртсөн хохирогчдийг хамгаалан байрлуулах өрөөг 7 сая гаруй төгрөгийн бүрэн засвар хийж иж бүрэн тохижуулсан юм. Өнөөдөр 2 сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүлээлгэж өгөх ёслол болсон бөгөөд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн гүйцэтгэх захирал Кэлвин Кокинэн, КНХХорооны гишүүд болон ГССҮТ-ийн холбогдох албаны эмч мэргэжилтэнгүүд байлцлаа.


Facebook Twitter Google Plus